​ Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд бараалхаж, боловсрол, судалгааны талаар санал солилцжээ

О.Шүрэнцэцэг
2025/03/22

Англид анх удаа Монгол Улсын Их Хурлын дарга албан ёсоор айлчилж байгаа энэ цаг үед хоёр улсын гадаад харилцааг олон салбар, чиглэлд өргөтгөн хөгжүүлэх тухай яригдаж байна. Хамгийн олзуурхууштай нь Д.Амарбаясгалан даргыг Оксфорд хотноо ажиллах үеэр Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг Монгол Улсын Их Хурлын даргад бараалхаж, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Энэ бол маш том боломж, магадгүй ойрд сонсогдоогүй гэгээтэй мэдээ байж мэдэх юм. Азийн цээжинд оршдог нүүдэлчин түмэн минь орчин үеийн, дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх шинэ гарц нээгдэв үү. Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн айлчлалын үеэрээ монголч эрдэмтэдтэй бас уулзаад амжсан. Дэлхийд алдартай Оксфордын их сургууль 40 гаруй салбар сургуультай.

Дөнгөж сарын өмнө Оксфордын их сургуулийн 160 дахь Ерөнхийлөгчөөр томилогдсон ноён Уильям Хейг нь улсынхаа парламентын гишүүнээр 26 жил ажилласан, Гадаад харилцаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн сайд, Консерватив намын дарга явсан туршлагатай улстөрч. Ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийг боловсруулж, НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн тусгай элч Анжелиа Жоли-той хамтран Зэвсэгт мөргөлдөөний үед хүчирхийллээс урьдчилан сэргийлэх кампанит ажлыг санаачлан өрнүүлсэн, Британийн Хаанд албан ёсоор зөвлөгөө өгдөг Приви зөвлөлийн гишүүн нэгэн юм. 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18