Метроны 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө газрын түвшинд байрлана

О.Шүрэнцэцэг
2025/03/22

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай  Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж төсөвт үйлдвэрийн газрын Захирал У.Баатар танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн. Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан. Метро төсөл нь Монгол Улсын хувьд шинэ технологи тул бид олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион  байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”,  “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн.

2029 онд метроны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зүгшрүүлэлтийн ажил өрнөнө. 2030 оны аравдугаар сар гэхэд нийслэлчүүд метрогоор зорчих боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна.

Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана. Метротой болсноор түгжрэлийн оргил цагуудад 17 мянга гаруй хүн тээвэрлэх хүчин чадалтай зургаан вагоноос бүрдэх 19 галт тэрэгтэй байхаар тооцсон ба гал тэрэг хоорондын зорчих хугацаа 270 секунд байна.  Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон” гэлээ


2
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18