Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2025/03/22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “ЭРҮҮЛ ШҮД – ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” үндэсний II зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгууллаа.

2024 оны судалгааны үр дүнгээр 0-17 насны гурван хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролттой, шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77.4 хувьтай байна. Улсын хэмжээнд нийт 80 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40,280 хүүхдээс 95.33 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байгаа юм.


Амны хөндийн өвчлөл нь 200 орчим бие махбодын өвчнийг үүсгэх, сэдрээх, даамжруулах хүчин зүйл болдог. Иймд амны хөндийн өвчлөлийг бууруулах, шүд цооролтоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дадал зуршлыг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бүтээхэд онцгой анхаарах шаардлага үүсээд байна.

Зөвлөгөөнөөр амны хөндийн эрүүл мэндийн салбарын бодлого, хүний нөөц, тусламжийн уялдаа, халдвар хамгаалалт, чанар, аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах, цаашид баримтлах бодлогыг тодорхойлох талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөлөө.


Цаашид эрүүл мэндийн анхан шатны тусламжийг АR ашиглаж тэгш, хүртээмжтэй хүргэх, нотолгоонд суурилж, шинжлэх ухаанд тулгуурласан эрүүл мэндийн боловсролыг иргэдэд хүргэх, хүүхдийг бага наснаас нь эхлэн эрүүл, зөв хэвшилд сургахад чиглэсэн цогц бодлогыг хэрэгжүүлнэ.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18