Улсын хөгжил урагшилсан, одоо л хүний хөгжилдөө анхаарах цаг


Монгол Улс Азидаа фэйсбүүк хэрэглээгээрээ тэргүүлдэг. Иймдээ ч фэйсбүүкт хуурамч хаягтай бүхэл бүтэн арми бий болжээ. Өнгөрсөн жилийн мэдээллээр нийт 2.6 сая орчим фэйсбүүк хэрэглэгчтэй байгаагаас 1.5 сая гаруй нь “хуурамч аккаунт” гэдгийг олж тогтоосон. Хуурамч хаягийг сонгуулийн, улс төрийн зорилгоор ашигладаг гэж олон хүн боддог ч хуурамч хаягаар сэтгэц мэдрэлийн асуудлаа гаргаж “таашаал” авдаг хүмүүс бүхэл бүтэн армийг үүсгэж байгаа аж. Учир нь тэд сонгуулийн жилийг үл хамааран сошиалд идэвхтэй байдаг. Ийм хүмүүс хоёр төрөлтэй. Нэгт, өөрийгөө нууж бусдыг дарамтлах, доромжлох, залилах, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа гадагшлуулах гэсэн хүмүүс, хоёрт, гадаадад амьдарч Монгол Улсаа муулдаг хүмүүс ч байдаг нь харамсалтай.

Монгол Улс 2024 онд нэг хүнд ногдох ДНБ нь 5000 ам.долларт хүрсэн учраас ядуу буурай орны жагсаалтаас гарч, дунд шатны хөгжилтэй улс руу орсон. Ингэснээр олон улсын байгуулагуудаас тусламж, дэмжлэг авах боломжгүй болдог. Тиймээс одоо л жинхэнэ хүний хөгжлөө анхаарах, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх цаг үе. Азидаа сошиалын өндөр хэрэглээтэй улс учраас юун түрүүнд улсаа, ард түмнээ сошиалд “муухай” харагдуулдгаа больцгооё. 1.5 сая хуурамч аккаунтаа устгая. Үнэн бодитоороо асуудлыг дүгнэдэг байя. Саяхан гэхэд хуруугаараа дүүрэн алтан бөгж зүүчихээд амьдрал хэцүү байна аа гээд хашгирч байгаа эмэгтэйн бичлэг сошиалаар нэг хөвөрсөн. Эгэл даруу хөдөлмөрлөж, зүтгэж яваа хүмүүс олон ч энэ мэт цахим орчныг самарч, нөхцөл байдлыг бодитоор бус хүссэнээрээ харуулж, юу дуртайгаа л ярьдаг болж. Сошиалд галзуурсан юм шиг аашилдаг тэр хүмүүсийг дагахаа больж, үзэхээ больж, хуурамч хаягийг найзаараа бүртгэхгүй байя.

Фэйсбүүкийн хуурамч хаяг нь ихэвчлэн хуурамч и-мэйл ашигладаг, facebook.com вебсайтын хаягийг facebook.mn, facehook.com гэсэн хуурамч нэршлээр холбосон, нэр ус, зураг тодорхой бус, тогтмол пост оруулдаггүй аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 8 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 8 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 14 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24