​ Цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг томиллоо

О.Шүрэнцэцэг
2025/03/19

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар хоёр жилийн хугацаатай сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Цаг уур, орчны шинжилгээний ажлын хүртээмж, чанарыг сайжруулах, байгаль орчны судалгаа, мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тус агентлаг нь Нислэгийн цаг уурын төв, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн гэсэн 3 салбар байгууллага, аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүд гэсэн 22 харьяа байгууллагатай юм байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар нь Монгол орны ус, цаг агаар, уур амьсгал, орчны нөөц, төлөв байдал, чанарт байнгын хяналт шинжилгээ хийж, байгаль, цаг агаарын болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлж, нийгэм, эдийн засагт учруулах хохирлыг багасгах, улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах үндсэн чиг үүрэгтэй.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан боловч шаардлага хангасан нэр дэвшигчгүйгээс шалтгаалан 2023 оноос хойш тус агентлагийг түр орлон гүйцэтгэгч удирдаж байсан.
Э.Баттулга нь газарзүйч мэргэжилтэй, төрийн албанд 23 жил, үүнээс удирдах албанд 19 жил ажилласан туршлагатай. Сүүлийн 5 жилд УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18