Танилц: Улаанбаатар хотод шинээр дараах 16 стандартыг мөрдөнө

О.Шүрэнцэцэг
2025/03/18

Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд хотын стандартуудыг шинэчлэн батлуулж байна. Тухайлбал, 2022 онд 38, 2023 онд 14 стандартыг батлуулж, мөрдөж буй. Харин 2025 онд нийт 16 стандартыг НИТХ-аар батлуулсан бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Энэ талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Одоос тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх үүрэгтэй. Мөн ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ журмын дагуу “Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд хотын стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах” боломжтой болсон. Хотын стандартыг төлөвлөлт, гүйцэтгэл, хүлээн авах, ашиглалт гэсэн дөрвөн үе шатаар мөрдүүлж, хэрэгжилтийг хангуулж ажилладаг. Тухайлбал, төлөвлөлтийн үе шатанд тендерийн баримт бичиг, архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургаас нь эхлээд хотын стандартыг тусгаж, үүний дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Дараагийн ээлжид нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран тухайн онд төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг авч, газар дээр нь зөвлөн туслах, гүйцэтгэгч байгууллагуудын инженер, техникийн ажилтнуудыг хотын стандартыг мөрдүүлэх арга зүйгээр хангаж ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хотын стандартын талаар сургалт зохион байгуулдаг” гэлээ.

2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр дараах 16 стандартыг мөрдөнө. Үүнд,

  1. Оршуулгын газрын орчны эрүүл, аюулгүй байдлын ерөнхий шаардлага
  2. Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаалалтад тавигдах шаардлага
  3. Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага
  4. Хөв цөөрөм үүсгэх болон хур тунадасны усыг хуримтлуулах, дахин ашиглахад тавигдах шаардлага
  5. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын гадна засалд тавигдах шаардлага
  6. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын дотор засалд тавигдах шаардлага
  7. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын гадна засалд тавигдах шаардлага
  8. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын дотор засалд тавигдах шаардлага
  9. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төсөл
  10. Хүүхдийн зуслангийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага
  11. Нийтийн эх, хүүхдийн өрөөг төлөвлөх гарын авлага
  12. Орон сууцны барилгын дулаалга, гадна фасадад тавигдах шаардлага
  13. Орон сууцны дээврийн ажилд тавигдах шаардлага
  14. Нийтийн тээврийн зогсоолын зорчигчийн хүлээлгийн танхимд тавигдах ерөнхий шаардлага
  15. Хотын авто зам төлөвлөх ерөнхий шаардлага
  16. Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтад тавигдах шаардлага

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


2
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18