ДЭМБ-ын байр суурь ганхаж байна

Ж.Булганаа
2025/03/18

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь удаан хугацаанд дэлхийн эрүүлийг хамгаалах нэр хүндтэй бүтэц гэгдэж байсан билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд гаргаж буй шийдвэр нь эргэлзээ төрүүлж, гишүүн улсуудын итгэл улам бүр суларсаар байна. АНУ, Аргентин болон өөр улсууд энэ байгууллагаас гарах болсноо нэгэнт мэдэгдсэн бөгөөд энэ жагсаалт өргөжиж болзошгүй байна. ДЭМБ-ын гишүүн Монгол Улс дараах асуултыг өөрөөсөө асуух ёстой. Тус байгууллагатай бий болгосон хамтын ажиллагаа бодит үр өгөөжөө өгч байна уу, эсхүл өөр хувилбаруудыг судалж үзэх цаг тулж ирээд байна уу?

ДЭМБ шинжлэх ухааны баримт сэлтэд тулгуурлаж ажиллах ёстой боловч түүний бодлого бодит байдал дээр дэлхийн томоохон тоглогчдын ашиг сонирхолд улам ихээр захирагдах болжээ. Эм үйлдвэрлэгч корпорациуд болон зарим тодорхой улсын нөлөө орсноос болж энэ байгууллага гишүүн улсуудад биш харин хандивлагчдад ашигтай шийдвэр гаргах болсон байна. Хараат бус шинжээчдийн онцлон хэлж буйгаар Блумбергийн сан зэрэг томоохон хандивлагчид тус байгууллагын стратегийн эн тэргүүний зорилт ямар байхыг үндсэндээ тулган хүлээлгэж байгаа бөгөөд энэ нь түүний асуудалд бодитой хандах чадварыг сулруулж буй ажээ.

ДЭМБ руу чиглэсэн нэг гол шүүмжлэл бол хоёр нүүр гаргадаг гэсэн асуудал юм. Зарим бүс нутагт  зөвлөмжийн биелэлтийг хатуу шаарддаг атлаа нөгөө бүс нутагт болохоор зөрчигдөж байсан ч нүдээ аньдаг. Ийм  ялгаатай хандлага нь түүний үйл ажиллагаа бодитой, голч зарчмаар явагддаг гэдэгт эргэлзээ төрүүлдэг. Нөгөө талаар, тодорхой улс орны эдийн засаг, эрүүл мэндийн салбарыг хямралд оруулж байсан ч ДЭМБ гаргасан шийдвэрийнхээ үр дагаварыг хариуцдаггүй.   Судалгаанаас үзэхэд Блумбергийн сан зэрэг хувийн сангуудын нөлөө орсноос болж гишүүн улсуудын хэрэгцээ, шаардлагыг үл ойшоосон шийдвэр гаргах хэмжээнд хүргэж болзошгүй байна.  

Сүүлийн жилүүдэд ДЭМБ-ын үйл ажиллагаанд авлигын олон сүлжээ илэрсэн байдаг. Тахалтай тэмцэх зориулалт бүхий их хэмжээний мөнгийг ил тод бусаар зарцуулж, гэрээ байгуулах эрхийг уг байгууллагатай хамаарал бүхий компаниуд авдаг ажээ. Бусад тайлан мэдээнээс үзэхэд эх үүсвэрийг ил тод хуваарилах тал дээр хангалтгүй, улмаар эх үүсвэрийн ашиглалт үр нөлөөгүй байгааг онцолсон байна.  

ДЭМБ асар том төсөвтэй хэдий ч эх үүсвэрийг зориулалт бусаар зарцуулдаг гэсэн шүүмжлэл гарах болсон. Эрүүл мэндийн бодит төсөл, хөтөлбөрийг зохих ёсоор санхүүжүүлэхгүй атлаа дарга нарын олон удаагийн томилолтын зардал, өндөр цалинг эхний ээлжинд санхүүжүүлж байна. Үүнээс шалтгаалан улс орнууд ДЭМБ-ыг санхүүжүүлэх нь утгагүй бөгөөд мэдэгдэм үр дүн авчрахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

ДЭМБ олон талаар хувийн хандивлагчдаас хамааралтай болсон ажээ. Тэдний нэг нь Блумбергийн сан юм. Сангаас авч буй санхүүгийн дэмжлэгийг дагаад хатуу нөхцөл болзол тавигддаг бөгөөд энэ нь үндсэндээ байгууллагын шийдвэрт нөлөөлдөг байна. Тиймээс асуудалд бодитой хандаж, хараат бусаар ажиллаж байгаа эсэхэд нь эргэлзээ төрөхөөс өөр аргагүй юм. Шинжээчдийн онцлон хэлж буйгаар хувийн сангуудын мөнгөний нөлөө нь тус байгууллагын эн тэргүүний зорилтыг үндсээр нь өөрчлөх ч боломжтой ба ингэснээр эх үүсвэрийн тэнцвэргүй хуваарилалт үүсгэж байгаа ажээ.

ДЭМБ санхүүгийн хувьд томоохон хандивлагчдаас хамааралтай учраас байгууллагын эн тэргүүний зорилтууд хандивлагчдын ашиг сонирхолд үйлчлэх тал руу хазайдаг байна. Жишээ нь, ДЭМБ Блумбергийн санхүүжилтээр тамхидалтын эсрэг тэмцлийг идэвхтэй явуулдаг. Гэтэл үүний цаана бүр илүү тулгамдсан асуудал болох халдварт өвчинтэй тэмцэхэд эмч нар болон эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа зэрэг нь анхаарлын гадна үлддэг. Зарим тохиолдолд хувийн сангуудын санхүүжүүлж буй төслүүдээс үүдэн гишүүн улсууд зохиомлоор бий болгосон зорилтуудыг дагахаас өөр аргагүй болж эрүүл мэндийн бодлогын тэнцвэртэй байдал алдагддаг.

Коронавирусын цар тахал ДЭМБ-ын хувьд хүнд сорилт болсон бөгөөд энэ байгууллага уг сорилтыг давж чадаагүй. Аюулын эсрэг хариу арга хэмжээ хожимдсон, хоорондоо зөрчилтэй зөвлөмжүүд гаргасан, эм үйлдвэрлэгч компаниудын ашиг сонирхлыг лоббидсон зэргээс болж дэлхийн эрүүл мэндийн салбарт эмх замбараагүй байдал үүссэн билээ. Шинжээчдийн тайлангаас үзэхэд ДЭМБ вакцин үйлдвэрлэгч томоохон компаниудын ашиг сонирхлын талд ихээхэн үйлчилсэн учраас ядуу буурай орнуудад эм, тарианы хүртээмж хангалтгүй болсон.

ДЭМБ удаан хугацаанд үнэтэй вакциныг хэрэглээнд нэвтрүүлж, илүү хүртээмжтэй хувилбар байсаар атал үл ойшоож байсан нь зохиомол хомсдол үүсгэж олон оронд эм тариа хүртээмжгүй болсон. Хатуу хязгаарлалт тогтоох талаар гаргасан зөвлөмж нь эдийн засгийг хямралд оруулж, энэ байгууллагын зааврыг дагах нь хэр оновчтой талаар эргэлзэхэд хүргэсэн. Хувийн хандивлагчдын дэмжлэгтэй дэлхийн хэмжээнд авсан арга хэмжээ нь янз бүрийн улс орнуудын тус тусын хэрэгцээ, шаардлагыг харгалзаж үзээгүй учраас нөхцөл байдлыг улам хүндрүүлж байв.

Монгол Улс ДЭМБ-ын гишүүн хэвээр байна. Энэ гишүүнчлэл хэр зэрэг ашигтай вэ? Энэ байгууллагад итгэх итгэл суларсан бөгөөд улс төржсөн үйл ажиллагаа, авлигын дуулиант хэргүүд нь хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шаардлага бий эсэхэд эргэлзээ үүсгэж байгаа юм. Монгол Улс ДЭМБ-тай тогтоосон харилцаага эргэн нэг харж, дэлхийн анагаах ухааны хамтын нийгэмлэгтэй харилцах өөр бусад механизмыг авч үзэх нь нээлттэй. Үүнээс гадна олон улсын түвшинд гаргасан зөвлөмжид хувийн сангуудын үзүүлж буй нөлөөг харгалзаж үзэх нь чухал. Учир нь тэдний дэвшүүлж буй бодлого тус улсын бодит хэрэгцээ, шаардлагатай нийцэхгүй байж болзошгүй.

ДЭМБ итгэл даах тал дээр гүнзгий хямралд ороод байна. Монгол Улс энэ байгууллагын шийдвэрүүдийг шинжлэн судлах зайлшгүй шаардлагатай. Эрүүлийг хамгаалах тогтолцоонд сөрөг үр дагавар үүсэхээс сэргийлж, түүний зөвлөмжүүдийг дагах эсэхийг нягтлах нь зүйтэй. Хямралын үед хөгжлийн шинэ арга замыг эрэлхийлж, шийдвэрүүд нь байнга асуудал дагуулж байгаа энэ байгууллагаас аль болох хамаарал багатай болох нь чухал. Олон улсын өөр хувилбар бүтцүүд, хараат бус санхүүжилт зэрэг нь тус улсад эрүүлийг хамгаалахын илүү тогтвортой хөгжлийг хангах шийдэл байх боломжтой юм.

 

 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 8 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 8 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 14 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24