ХӨСҮТ: Өмнөговь аймгаас улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ

О.Шүрэнцэцэг
2025/03/14

ХӨСҮТ-ээс улаанбурхан болон халдварт өвчний талаар мэдээлэл өглөө.

Өчигдөр шөнө улаанбурхан өвчний 4 тохиолдол лабораториор батлагджээ. Тодруулбал Улаанбаатар хотод 1 тохиолдол бүртгэгдсэн бол Өмнөговь аймгаас ирсэн 12 хүүхдийн сорьцоос 3 сорьж баталгаажиж, улаанбурханы нийт 18 тохиолдол бүртгэгдээд байна. Үлдсэн сорьц дээр давтан шинжилгээ хийж байгаа гэв.

Улаанбурханаар вакцин хийлгээгүй хүүхэд, сурагчид өвчилж байгаа тул эцэг эхчүүд болон хүүхдүүдэд өмнө нь улаанбурханаар өвдөж байсан эсэх, вакцин хийлгэсэн эсэхээ тодруулж яаралтай вакцинд хамрагдахыг анхааруулав.

Өнөөдрийн байдлаар нийт 58 улс оронд улаанбурхан өвчний тархалт бүртгэгдэж байгаагаас 10 улс оронд өвчний дэгдэлт өндөр байгаа аж. Эдгээр улсуудаас манай улсын иргэдийн түгээмэл зорчдог Вьетнам, Тайланд улсад улаанбурханы дэгдэлт их байгаа гэв. Тиймээс иргэдийг сонор, сэрэмжтэй байж, улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Улаанбурхан өвчний эсрэг вакцины нөхөн дархлаажуулалтыг өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хийж байгаа бол ХӨСҮТ дээр сайн дурын дархлаалжуулалтын кабинет ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18