Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

О.Шүрэнцэцэг
2025/02/26

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлын талаартанилцуулж, ногдол ашгийг бэлнээр авах, эсхүл хуримтлуулах болон хандивлах эсэх талаар нь иргэдийн дунд санал асуулга явуулж, хэсэгчлэн олгох арга хэмжээ зохион байгуулахыг даалгасан.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгосон ногдол ашгийг иргэд хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлэх болон төрөлжсөн сан хооронд шилжүүлж хуримтлуулах, арвижуулах нөхцөл боломжийг бий болгох, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансны орлогын мэдээллийг виртуал карт, хадгаламжийн дэвтэр болон бусад хэлбэрээр иргэдэд хүргэх асуудлыг судлан хэрэгжүүлэхийг даалгасан. Санал асуулгад 505,318 иргэн оролцсоноос 481,809 нь  “Бэлэн мөнгө”, 22,242 нь “Хуримтлалын сан”, 1,267 иргэн “Хандив” гэсэн сонголт хийжээ. “Хуримтлалын сан”, “Хандив” гэж  санал өгснөөс бусад иргэнд ногдол ашиг олгоход бэлэн болжээ. 

Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 энгийн хувьцааны ногдол ашгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

 ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуу нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал нар 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ” гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын  төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосон агуулгатай байгаа нь хуульд заасан УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргалаа” гэж хэллээ.

Цагаан сараар тав хоног амарна

Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарч, шинийн 2, 3-ны өдөр бямба, ням гаригт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны гуравдугаар сарын 03, 04, 05 буюу ирэх даваа, мягмар, лхагва гаригт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.


6
angry
2
care
7
haha
22
liked
1
love
6
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18