Ирэх долоо хоногт цагаан сарын өдрүүд тохиохтой холбогдуулан 2025 оны хоёрдугаар сарын 24- ний Даваа гарагаас 27-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулахаар болжээ. Өргөтгөсөн худалдааны үеэр нөөцийн хонины махыг гулуузаар нь зарах юм байна. Үнийн хувьд нэг килограммыг нь 11,800 төгрөгөөр тогтоожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна