Үндэсний дата төв “ISO” олон улсын 2 дахь стандартаа нэвтрүүллээ

О.Шүрэнцэцэг
2025/02/22

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Business Systems Certification (BCert, www.bscertification.com) Австралийн олон улсын баталгаажилтын байгууллагаас сертификатаа хүлээн авч, үйл ажиллагаагаа батламжиллаа.    

Энэ нь манай байгууллагын хувьд ISO Олон Улсын сертификатаар үйл ажиллагаагаа баталгаажуулж буй 2 дахь чиглэл бөгөөд 2022 онд ISO27001 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлсэн бол өнөөдөр үйл ажиллагаагаа ISO9001:2015 Чанарын удирдлагаар тогтолцооны стандартаар баталгаажуулж, олон улсад бүртгэгдсэн чухал алхам болж байна.

Төрийн цахим шилжилтийг дэмжих эрх зүйн орчны суурь хуулиуд батлагдаж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар Үндэсний дата төвийн зарим чиг үүрэг хуульчлагдсан бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хуулиараа тусгайлан заасан үүрэг хариуцлага хүлээсэн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага юм. 

Манай байгууллага Төрийн цахим мэдээллийн сан хариуцан түүнд суурилсан мэдээллийн технологийн үйлчилгээг төрийн 1,441 хувийн хэвшлийн 683 байгууллагад шууд болон шууд бус хэлбэрээр Монгол Улсын иргэн бүрд хүрч ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд салбар бүрд хэрэгжиж буй цахим систем, цахим үйлчилгээний 90 гаруй хувь манай байгууллагын дэд бүтцэд суурилан хэрэгжиж байна. 

Монгол Улсын цахим хөгжлийн индекс 193 орноос урагшилж, 46 дугаар байранд орсон амжилт нь манай байгууллагын хувьд төрийн цахим шилжилтийн суурь дэд бүтцийн бэлэн байдлыг хариуцан, цахим систем хэрэгжүүлэгч, нэвтрүүлж буй байгууллагууд болон цахим үйлчилгээний идэвхтэй хэрэглэгчдийн хамтын ажиллагаа, үйлчилгээ үйл ажиллагааг тогтмол сайжруулж ажиллах шаардлагатай болохыг илтгэж байна.

Иймд Манай хамт олон Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын шаардлагыг хангах чиглэлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өгөгдсөн үүрэг даалгавар, стандартын мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж, сертификатжуулалтын аудитад хамрагдсанаар ийнхүү амжилттай нэвтрүүллээ.

Уг стандарт нь байгууллагад үйл ажиллагааны чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагаа, үйлчилгээнд үндэслэн хэрэглэгч, байгууллага хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй оновчтой зохион байгуулах, стандартыг дагаж мөрдөх хяналт хэрэгжилт, тасралтгүй сайжрах боломжийг олгодог давуу талтай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18