“Ипотекийн даатгалын журам”-д өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай

О.Шүрэнцэцэг
16 минутын өмнө

Ипотекийн зээлтэй иргэдийн дийлэнх нь даатгалын талаар буруу ташаа ойлголттой явдаг. Монгол Улсад өнөөдөр 123 мянган иргэн ипотекийн зээлтэй бөгөөд нийт 6.8 их наяд төгрөгийн өртэй байна. Эдгээр иргэний дийлэнх нь гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг ч  үүнийгээ амь насны бүрэн даатгал гэж ташаа ойлгодог. Тэгвэл гэнэтийн ослын даатгалд ослын улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэх, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл хамаардаг. Харин амь насны бүрэн даатгал нь аливаа өвчлөл, ослоос шалтгаалан амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг өргөн хүрээний эрсдэлийг хамардаг.

Монгол Улс зүрх судасны  болоод хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг тул зөвхөн гэнэтийн ослоос гадна өвчлөлийн эрсдэлийг хамарсан даатгалын хамгаалалт нэн чухал нь үүнээс харагдаж байна. Үүний тулд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор баталсан 'Ипотекийн даатгалын журам'-д өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна гэсэн үг юм. Нэг үгээр, зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг даатгалд хамруулдаг уг журмыг өөрчлөх шаардлагатай. Хамгийн гол нь иргэд амь насны бүрэн даатгалд хамрагдсанаар гэр бүлдээ санхүүгийн дарамт учруулахгүй байх давуу талтай юм. 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18