УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, хэрээс хэтэрлээ

О.Шүрэнцэцэг
2025/02/18

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар мэдэгдэл хийлээ. Тэрбээр  "Чуулган завсарлаж буй үеэр 15 аймгаар орж, иргэдтэй уулзлаа. Цахилгаан, дулааны үнэ хэрээс хэтрэн нэмэгджээ. Ард иргэд хийгээд үйлдвэрлэгч, өрхийн АА эрхлэгчдэд маш хүндээр тусаж байна. Энэ мэдээллүүдийг олноор авлаа. Ингээд Эрчим хүчний үндэсний хороонд бичгээр хандлаа.

УИХ-аар батлагдсан тарифаас нэмэгдэж байгаа энэ асуудлыг яаралтай зогсоо. Үгүй бол хариуцлага тооцохоос аргагүй.

Эрчим хүч, дулааны асуудлыг Төсвийн тухай хууль хэлэлцэж байх үеэр УИХ-аар ярихад би иргэдэд дааж давшгүй ачаа үүрүүлэх нь гэж долоон удаа мэдэгдсэн. Ийм ноцтой асуудлыг ЗГ-ын холбогдох яамд, Эрчим хүчний үндэсний хороо яаралтай анхаар. Үндэслэлгүй нэмсэн тарифын асуудал байгаа бол энэ тухай мэдээллээ гуравдугаар сарын 1-ний дотор ард түмэнд заавал өг гэдгийг бичгээр илэрхийллээ.

Үнэ үндэслэлгүй нэмэгдэж байгаа асуудлаар иргэд мэдээллээ Аж үйлдвэржилтийн байнгын хороонд сайтар өгнө үү. Энэ гажуудлыг таслан зогсооно гэдгээ үүгээр илэрхийлж байна.

Өмнө нь 300 мянга байсан бол одоо 1.5 сая болчихлоо гэдэг мэдээлэл надад ирж байгаа. Энэ зүйлсийг нягталж үзнэ, бодитой гэдэгт итгэлтэй байна. Үүнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний үндэсний хороотой хатуу ярина. Тарифыг УИХ-аар батлагдсан хэмжээнд аваачна. Үгүй бол хариуцлага тооцно. Харин үнэ нэмэгдсэн энэ баримтуудыг Аж үйлдвэржилтийн байнгын хороонд идэвхтэй өгөөсэй гэж уриалж байна" гэлээ.


8
angry
0
care
1
haha
20
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18