Цахилгаан шатны хонгил руу хүүхэд унаж нас барсан хэрэгт СӨХ-ны удирдлагад ял шийтгэлээ

О.Шүрэнцэцэг
2025/02/18

Тодруулбал, уг хэрэгт холбогдуулж тус СӨХ-ны ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэм буруутайд тооцож, С.Цэцгээд нэг жил зургаан сар, гүйцэтгэх захирал М.Ганжуурт нэг жил хорих ял шийтгэж, 88 сая орчим төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн ар гэрийнхэнд олгуулахаар шийдвэрлэсэн. Харин шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх 2024 оны арванхоёрдугаар сарын 17-нд хэлэлцээд С.Ц-д оноосон ялыг нэг жил болгон бууруулсан.

Тэгвэл Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар С.Цэцгээ, М.Ганжуур нарт холбогдох хэргийг шүүгдэгч М.Ганжуурын өмгөөлөгч С.Ичинхорлоо, шүүгдэгч С.Цэцгээгийн өмгөөлөгч Д.Нарангэрэл, Л.Түвшинцэнгэл нарын хамтран гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцжээ.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч С.Цэцгээ, М.Ганжуур нарын өмгөөлөгчдийн бичсэн гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр “Хаан суудал” СӨХ-ны удирдах албан тушаалтнууд буюу С.Цэцгээ, М.Ганжуур нарт давж заалдах шатны шүүхээс оноосон нэг жил хорих ял хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ


1
angry
2
care
0
haha
2
liked
1
love
5
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18