Шведэд сургуулийн байранд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ

Ж.Булганаа
18 цагийн өмнө

Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал нээсний улмаас 10 хүн амиа алдсан тухай тус улсын цагдаа нар мягмар гарагт мэдэгджээ. 

Стокхолмоос баруун зүгт 200 км-ийн зайд оршдог Оребро хотын оюутны хотхонд энэ хэрэг гарчээ. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон үүнийг “гэм зэмгүй хүмүүсийн эсрэг харгис хэрцгийгээр хүч хэрэглэсэн явдал” гэж тодорхойлжээ. Энэ бол Шведийн түүхэнд хамгийн олон хүнийг буудан хөнөөсөн аймшигт хэрэг гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Цагдаа нар уг эмгэнэлт явдлыг “хүний амь хөнөөхийг завдсан, галдан шатаасан, галт зэвсэг хууль бусаар ашигласан” гэмт хэрэг гэж тодорхойлсон ба терроризмын сэдэлтэй хэмээн үзэхгүй байна гэжээ. Орон нутгийн цагдаагийн газрын дарга Роберто Эйд Форест хэлэхдээ, гал нээсэн этгээд гэмт хэргийн бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой эсэх талаар мэдээлэл алга гэсэн байна. Цагдаа нар гэмт этгээдийг устгасан бөгөөд тэрбээр ганцаараа хэргийг үйлдсэн гэж үзээд, цаашид аюулгүй хэмээн олон нийтийг тайвшруулжээ.


Хэргийн газарт түргэн тусламж, аврах алба, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Уг хэрэг насанд хүрэгчдэд зориулсан Рисбергска гэдэг сургуулийн байранд гарчээ. Тус сургууль нь бусад боловсролын байгууллага байрладаг хотхонд байдаг бөгөөд энд хүүхдүүдэд зориулсан байгууламжууд бий. Иймээс сурагчдыг хэрэг гарсан сургууль болон ойролцоох бусад байгууламжид тусгаарласан байна.

Шведийн сэтгүүлч Жеспер Бенгцсоны мэдээлснээр, 10 хүн шархдаж, дөрөв нь эмнэлэгт хүргэгджээ. Шведэд сургууль дээр гал нээх явдал маш ховор гардаг бөгөөд өмнө нь үйлдсэн халдлагуудын үеэр гэмт этгээдүүд хутга болон бусад төрлийн хүйтэн зэвсэг ашиглаж байжээ. Хэрэг гарсан насан туршийн боловсролын төвд ихэвчлэн боловсролоо дээшлүүлж буй оюутнууд, мөн швед хэл сурч буй цагаачид байдаг гэж Ж.Бенгцсон тайлбарласан байна.


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр