ТӨВ АЙМАГТ 100 ХУВЬ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХ ШААРДЛАГЫГ СЕХ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн. Гэтэл Төв аймгийн хэсгийн хороодод 07.00-13.00 цагийн хооронд нэг ч санал тоолох машин ажиллаагүй юм. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төв аймгийн бүх хэсгийн хороонд санал тоолох машин ажиллаагүй нь Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлыг дутуу хангасныг харуулж байна. Төв аймаг бол Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын төрсөн нутаг. Тиймээс энэ тойрогт нэр дэвшигч илт давуу санал авах нь тодорхой. Гэтэл энэ аймагт санал тоолох машин ажиллахгүй байгаа нь сонгуулийг будилаантуулах гэсэн зориудаар зохион байгуулсан үйлдэл байж болзошгүй. Тиймээс СЕХ-нд хоёр зүйл бүхий шаардлага хүргүүлж байна" гэв. Шаардлагад нэгдүгээрт, ямар шалтгаанаар 07.00-13.00 цагийн хооронд санал тоолох машин ажиллаагүй талаар тайлбар хүсчээ. Хоёрдугаарт, Төв аймгийн бүх хэсгийн хороодод санал хураалтын дараа намуудын ажиглагч нарыг байлцуулан 100 хувь хяналтын тооллого хийлгэх шаардлагыг хүргүүллээ.


Энэ асуудлаар МАН-аас өнөө өглөө СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзахад "Урд урдны саналд хураах үйл ажиллагаанд санал тоолох машин гацах, эвдрэх гэх мэт техникийн алдаа гарах үйлдэл байдаг" хэмээн үл ойшоосон байдалтай байжээ. Өмнөх сонгуулиудаар нэг аймгийн бүх хэсгийн хороодод санал тоолох машин ажиллахгүй байх тохиолдол гарч байгаагүй аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18