НҮБ-ын тэргүүн эв нэгдэлтэй байхыг уриаллаа

Ж.Булганаа
2025/01/01

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ дэлхий ертөнцөд нүүрлээд буй хямралыг эв нэгдэлтэй, шийдэмгий байж хамтдаа даван туулахыг дэлхийн удирдагчид болон ард иргэдэд уриаллаа.

“2024 он бүхэлдээ итгэл найдварыг олоход хэцүү жил байлаа. Дайн тулаанууд асар их өвдөлт, зовлон зүдгүүр, орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй нөхцөл байдлыг авчирсаар байна. Тэгш бус байдал, хагарал хуваагдал нь хурцадмал байдал, үл итгэлцлийг даамжруулж байна” гэж тэрбээр дүрс бичлэгээр дэвшүүлсэн мэндчилгээндээ дурдсан байна.

НҮБ-ын тэргүүн мөн сүүлийн 10 жил түүхэн дэх хамгийн халуун жилүүд байсныг онцолжээ. Тэрбээр 2025 онд хорт хийн ялгарлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих чиглэлд дорвитой арга хэмжээ авахыг уриалаад, “бид уур амьсгалын хямралыг нүдээр үзэж туулж байна, бид энэ сүйрлийн замаас гарах ёстой, бидэнд алдах цаг алга” хэмээн хэлэв. 

Түүнчлэн 2024 онд Ирээдүйн төлөөх гэрээг баталсан нь “зэвсэг хураах, урьдчилан сэргийлэх арга замаар энх тайвныг тогтооход шинэ түлхэц өгснийг” онцлон тэмдэглээд, энэхүү гэрээ нь зэвсэг хураах замаар энх тайвныг тогтоох, дэлхийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх, технологиудыг хөгжүүлэхдээ хүн болоод хүний эрхийг нэн тэргүүнд тавих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэв.

“2025 онд бидний юу хүлээж байгаа талаар ямар ч баталгаа байхгүй. Гэхдээ би бүх хүнд илүү амар тайван, тэгш, тогтвортой, эрүүл ирээдүйг бий болгохын төлөө ажиллаж байгаа хүмүүсийн талд зогсоно гэдгээ амлаж байна. Бид хамтдаа 2025 оныг шинэ эхлэл болгож чадна. Дэлхий ертөнц хуваагдах бус, нэгдмэл байх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр