“Өв соёлын голомт” төслийн судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

Б.Хонгорзул
2024/12/24

“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21-нд болж, Монголын шилдэг археологичид хоёр өдөр хуран чуулж, судалгаа шинжилгээний тайлан, үр дүнгээ хэлэлцэж шилдэг судалгаа, төслүүдээ шалгарууллаа.

Уг эрдэм шинжилгээний хуралд Монголын 20 гаруй байгууллагын 150 орчим эрдэмтэн, судлаач болон дэлхийн 20 гаруй орны 50 орчим их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн 120 орчим эрдэмтэн оролцож, 91 илтгэл хэлэлцэгдсэн байна.

Тодруулбал энэ жилийн хээрийн судалгааны үр дүнг хэлэлцэх эрдэм шинжилгээний хуралд Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхим, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Монголын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, МБШТГХ-ийн Эрдэм соёлын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ. Харин олон улсаас ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, Япон, Итали, Израйль зэрэг 20 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцсон байна.  

Монголын археологичдын холбоо болон Монголын Үндэсний Музей, 2024 оны Монголын археологийн нэгдсэн хурлаар Голомт банкны санаачилга болоод дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж  буй "Өв соёлын голомт" төслийн хүрээнд хийгдсэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа-г шилдэг судалгаа төрөлд дэд байрт шалгарууллаа.

“Өв соёлын голомт” төслийг Голомт банк, Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран 2022 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн нэн тэргүүний зорилт нь Монголчуудын олон зууны түүхийг археологийн олдвороор нотлох, олдвор хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, он цагийн хамаарлыг тогтоох, хадгалж хамгаалах, археологийн судалгаа, шинжилгээний ажлыг бодлогоор дэмжих, ахиц дэвшил гаргах, судалгааны шинэ үр дүнг бий болгох юм. Мөн төслөөр дамжуулан Монголчууд тэр дундаа ирээдүй хойч үеийнхэнд Монголын түүхийн үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээхийн сацуу өв соёл, зан заншил, шашин шүтлэг, түүнтэй холбогдох түүхийг Монголд төдийгүй дэлхийд таниулах ач холбогдолтой.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18