Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ХСҮТ-ийн II эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлах юм.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо буюу Баянголын аманд 95308 ам метр талбай бүхий цогцолбор төв байгуулна. 2025 оны төсөвт тус төвийн дэд бүтцийн хөрөнгийг тусгасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна