ЕРӨНХИЙ САЙД САНАЛАА ӨГЛӨӨ


Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтын энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө.

Тэрээр үүний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахыг хичээж ажилласнаа тэмдэглэлээ.

Мөн"Энэ удаагийн санал хураалт, гарах үр дүнг олон орон, гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч анхааралтай ажиглаж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд хөрөнгө оруулалт нэмэгдэн, энэ хэрээр ажлын байр бий болж, иргэд маань ажилтай, орлоготой болж байна. Тухайлбал энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л 6000 орчим байнгын ажлын байр шинээр бий болсон статистик мэдээ гарсан. Хөрөнгө оруулагчид цаашид Монгол Улсын төр, засаг нь тогтвортой, хэлсэн ярьсандаа, найдвартай байгаасай гэж хүсч байгаа нь дамжиггүй" гэлээ.Тэрээр мөн хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмаараа сайхан баярлахыг иргэдэд хүсэн ерөөв.

12.00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсэгт сонгогчдын 22 хувь нь саналаа өгөөд байна. Энэ нь өмнөх санал хураалттай харьцуулахад гурав гаруй хувиар илүү гэсэн үг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18