Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны 8 компани руу халдсан хэмээн Цагаан ордноос мэдээллээ

О.Шүрэнцэцэг
2024/12/06

“Хятадын хакерууд АНУ-ын улс төрийн томоохон зүтгэлтнүүдийг тагнахын тулд тус улсын найман харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн сервер рүү халдсан хэмээн АНУ-ын албаны хүмүүс үзэж байгаа” талаар Цагаан ордноос мэдэгдэв. Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Энн Нойбергер сэтгүүлчдэд хэлэхдээ "Одоогоор бид эдгээр сүлжээнээс Хятадтай холбоотой хүмүүсийг бүрэн хассан гэдэгтээ итгэлгүй байна. Тиймээс харилцаа холбоо тасрах эрсдэлтэй" гэж анхаарууллаа.

Хятадын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Д.Вэнс зэрэг АНУ-ын улс төрийн өндөр албан тушаалтнууд болон Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын утсаар ярьсан мэдээллийг авсан талаар CNN өмнө нь мэдээлж байсан. АНУ-ын албаны хүмүүс “Харилцаа холбооны томоохон үйлчилгээ үзүүлэгчдэд Хятадын засгийн газрын хакеруудыг сүлжээнээсээ гаргахаар ажиллаж байгаа”  гэдгээ мягмар гарагт мэдэгдэв. Мөн Verizon болон AT&T нь хакеруудын онилсон томоохон харилцаа холбооны операторуудын нэг гэдгийг мэдээлэв.

Холбооны мөрдөх товчооноос өнгөрсөн хавраас Хятадын хакерын үйл ажиллагааг шалгаж эхэлсэн тухай ч дурдлаа. Хакерууд хүмүүс хаана, хэзээ, хэнтэй харилцаж байсныг илэрхийлэх их хэмжээний утасны бичлэг хулгайлсан байна. Түүнчлэн тэд "Шүүхийн шийдвэрийн дагуу АНУ-ын хууль сахиулах байгууллагын хүсэлтэд хамаарах зарим мэдээллийг хуулбарласан" гэж Холбооны мөрдөх товчооны ахлах ажилтан хэлэв.


0
angry
2
care
0
haha
2
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр