О.Насанбурмаа: Шавь нар маань 2032 оны олимпод оролцох зорилго тээсэн

Ц.Цэрэнбадам
2024/12/04

Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмааг урьж ярилцлаа.

-Та одоогоос гурван жилийн өмнө зодог тайлсан. Тухайн шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Зодог тайлах шийдвэр гэнэтийн байсан. Би хэзээ ч хайртай спортоосоо зодог тайлна гэж бодож байгаагүй. Би олон жилийн турш чөлөөт бөхөөр тууштай хичээллэсэн. Эргээд бодоход амьдралынхаа 18 жилийг спортод зарцуулжээ. Надад оролцож үзээгүй тэмцээн ховор. Олимпоос бусад бүх тэмцээнээс медаль хүртсэн. Олон жилийн турш бэлтгэл хийж тэмцээнд оролцохдоо бэртэл их авсан. Бэртээгүй үе мөч ховор. 2021 онд ДАШТ-д барилдаж байхдаа мөрөө мулталсан. Тухайн үед дахиад л бэртэл авчихлаа гэж бодоод зодог тайлах шийдвэр гаргасан. Өрсөлдөгчтэйгөө барилдахаас илүү бэртэлтэйгээ тэмцэх хэцүү. Бэртлээс  шантарсан гэж ойлгож болно. Үүнээс биш бөхдөө дургүй болсон, барилдах хугацаа дуусаад зодог тайлаагүй. Бэртэл гэмтэл тамирчин хүний хамгийн том дайсан.

-Тамирчны замналаа дуусгаад энгийн амьдралд шилжихэд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Тэмцээнээс тэмцээн, бэлтгэлээс бэлтгэлийн хооронд өндөр форумтай явсан. Бэлтгэл хийхээ болихоор стресс багасаж, тайван байдалд шилжсэн. Тамирчин хүмүүс спортоороо амьдралыг төсөөлж хардаг юм билээ. Ханьтайгаа хуримаа хийсэн нь амьдралын минь хамгийн сайхан мөч байсан.

-Өөрийн мэддэг зүйлээ бусдад зааж дасгалжуулагчаар ажиллах бодол бий юу?

-Зодог тайлаад удаагүй байхдаа дасгалжуулагч болохоор шигшээ багт хүсэлт өгсөн. Хүсэлтээ өгснийхөө дараа шалгалт өгсөн. Шалгалтдаа өндөр оноотой байсан ч эмэгтэй дасгалжуулагч аваагүй. Эмэгтэй чөлөөт бөх 1999 оноос 25 жилийн турш хөгжиж байна. Өнөөдрийг хүртэл эмэгтэй дасгалжуулагч байхгүй. Өсвөр, залуучуудад шавь нар бэлдэж явсан Б.Одончимэг, Б.Оюунсүрэн тэргүүтэй дасгалжуулагчид бий. 

-Дасгалжуулагч ямар зарчмыг баримтлах ёстой гэж хардаг вэ?

-Дасгалжуулагчид тамирчинтайгаа ижил. Гэртээ байх хугацаа, хувийн амьдралдаа зарцуулах хугацаа бага. Би бодохдоо хэрэв дасгалжуулагч болбол тамирчинтайгаа ижил ачаалалтай байна. Өмнө нь зөвхөн өөрийнхөө амжилтыг боддог байсан бол хүүхдүүдийн бэлтгэл сургуулилтын төлөө хөдөлмөрлөнө гэсэн үг. Их үүрэг, хариуцлага хүлээнэ. Энэ нь хүн бүрийн хийж чаддаг зүйл биш. Дасгалжуулагчийн замнал руу орвол буцах замгүй. Олон тамирчид итгээд ирж байхад хувийн амьдралаа бодож болохгүй. Би дасгалжуулагчаар ажиллаад хэдэн шавьтай болсон. Тэд минь 2032 оны Австралийн Брисбэнд болох олимпод оролцох зорилготой хөдөлмөрлөж байна.

-Багшийн хувьд шавь нарынхаа юунд нь голлож анхаарч байна?

-Хүнээр хүн хийх амаргүй даваа. Би энэ олон жилийн хугацаанд бүх зүйлээ сурсан ч шинэ тамирчин байсан үеэ мартсан байна. Би чөлөөт бөхөөр хичээллээд  төгс болоогүй. Гэхдээ чөлөөт бөхийг сонирхоод ирсэн хүүхдүүдийг тамирчин болгоно. Үүний тулд эхлээд баруун зүүн өрөх, уналт, өнхрөлт заана. Хүүхэд бэртээхгүй байх ганцхан хүсэлтэй. Бид бүгд төгс хүн биш. Чи үүнийг буруу хийлээ, зөв хийж байна гэсэн зүйл байхгүй. Тухайлбал, 10 тамирчин байлаа гэхэд тэд бүгд өөр орчинд өссөн. Хүн бүрд өөрт нь тохирсон мэх техник шаардлагатай. Тэд харилцан адилгүй зан араншинтай. Үүнд нь тааруулж бэлдэнэ гэдэг дасгалжуулагч хүний ухаан. Адилхан тамирчин байлаа гэхэд Насанбурмаа шиг барилдах албагүй. Ижил мэх сурах боломжтой ч байж мэднэ, боломжгүй байж болно. Надаас илүү эсвэл дутуу байж болох юм. Энэ нь хувь хүний онцлогоос шалтгаална.

-Тамирчин хүн амжилт гаргахын тулд ихийг ухамсарлах чухал байх. Чөлөөт бөхийн тамирчдын амжилт ямар түвшинд байгаа гэж хардаг вэ?

-Бөх төдийгүй спорт сайн хөгжиж байна. Энэ нь төр засгаас анхаарч байгаатай холбоотой. Дэлхийн том жишигтэй харьцуулшгүй. Дүү нар маань чадлынхаа хэрээр хичээж яваа. Хүн өрсөлдөгчөө ялахаас илүү өөрийгөө ялах чухал. Жишээ нь тэмцээнд оролцлоо гэхэд маргааш нь өрсөлдөгчөө хожно гэж бодохоос илүү нойроо сайн  авч, амрах хэрэгтэй. Амжилт гаргахын тулд сахилга баттай байх чухал. Олон зүйлээс шалтгаалж тамирчин амжилт гаргана. Түүнээс би том тэмцээнд оролцож амжилт гаргана гээд найзуудтайгаа зугаацаад явах юм бол амжилт гаргахгүй. Би гурван их дээд сургууль төгссөн. Гэхдээ нэг ч удаа хонхны баяртаа оролцоогүй. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд цагаан сарын өдрүүдэд гэртээ бүтэн байж үзсэнгүй. Мөн олон хоногоор хөдөө явж, наадмаар амарч үзээгүй. Багш маань “Та нарын баяр бол медаль аваад шагналын тавцан дээр зогсох” гэж захидаг байсан. Бага байхаасаа олон хүн харж байгаа, эх орныхоо нэрийг гаргана гэсэн сэтгэхүй суусан. Тиймээс хоолоо хасаж, өөртөө цаг зарцуулж, чөлөөт цагаараа бөхөө бодож, бичлэг үздэг. Зарим үед өөрийгөө амрааж салхинд гарах жишээтэй. Энэ нь энгийн амьдралаас өөр. Ихийг золиосолж олимп, дэлхийн аварга төрдөг. Түүнээс биш өөртөө цаг зарцуулж, зорилготой байгаагүй бол амжилтын оргилд олон залуу хүрэхгүй. Их зүйлээс хойш суугаагүй бол өнөөдрийн Насанбурмаа бий болохгүй байх.

-Та хөдөлмөрөөрөө өөрийгөө бүтээж олон амжилтын эзэн болсон. Хамгийн жаргалтай үе нь хэзээ вэ?

-Миний ээж аав их сайхан хүмүүс бий. Аав минь хэдхэн хоногийн өмнө бурхан болсон. Би гадаад сурч байгаа. Энэ жил аавын бие муудаад эх орондоо хоёр удаа ирлээ. Хүний нутагт байхын хамгийн хэцүү нь эцэг эх өвдөх. Энэ амьдралд үүнээс хэцүү зүйл надад тохиосонгүй. Нэг талаараа би их азтай. Дэлхийн дөрвөн медаль, залуучуудын аваргын зургаан медаль, тивийн аваргын 10 гаруй медаль бий. Ази тивд дөрвөн удаа түрүүлсэн. Энэ бүх амжилтын гэрч бол миний эцэг эх. Хажууд минь байсанд чин сэтгэлээсээ баярладаг. 



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гамшгаас хамгаалах чиглэлд Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цагийн өмнө
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо 2 цагийн өмнө
GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд 3 цагийн өмнө
АИ-92 Бензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал 3 цагийн өмнө
Ц.Ганзориг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогдов 3 цагийн өмнө
Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ 3 цагийн өмнө
Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, арга хэмжээтэй танилцлаа 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Телекамерын системээр зөрчлийг илрүүлж, хөдөлгөөний соёлыг мөрдүүлж байгаа 5 цагийн өмнө
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз 5 цагийн өмнө
Б.Энх-Оргилын ялалт Демаркус Казинсыг дахин Монголд авч ирлээ 6 цагийн өмнө
Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль, 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа 6 цагийн өмнө
Ерөнхий сайд нараас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ганцаараа сонсголд оролцоно 6 цагийн өмнө
БНХАУ 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармаг байдалд хүрэхээр ажиллаж байна 6 цагийн өмнө
О.Уранбаяр 73кг-ын жинд "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 7 цагийн өмнө
Сүхбаатар дүүргийн нутагт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хянан шалгаж байна 7 цагийн өмнө
Баянхошуу, Шархад орчимд агаарын чанарын индекс бохирдолтой байна 7 цагийн өмнө
"Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал" судалгааны үр дүнгийн уулзалт зохион байгуулагдлаа 7 цагийн өмнө
ЕБС-ийн дунд ангийн цахим хичээлийн холбооос 8 цагийн өмнө
ОБЕГ-ын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 97 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 8 цагийн өмнө
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн зам хүртэл 12.5 км авто зам барина 8 цагийн өмнө