Х.Нямбаатар: “Таван толгой түлш” ХХК-ийн ажилчдыг цомхотгоно

Б.Хонгорзул
2024/12/03

“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулах, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах, одоогийн сайжруулсан түлшний түгээлтийг технологиор хянах ажлуудыг хэрэгжүүлэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

“Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд аудит оруулж, ажилчдыг цомхотгоно

Иргэд сайжруулсан түлшний талаар гомдол их хэлж байгаа учраас “Тавантолгой түлш” ХХК-ийн бизнес төлөвлөгөөг дахин шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлж, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулж, дүгнэлт гаргуулна. Дүгнэлтийн дагуу ажлууд хийгдэнэ. Олон төрлийн хийн түлшний хэрэглээг нэвтрүүлнэ. Одоог хүртэл нэг шуудай түлшний бодит үнийг иргэдэд хүргэхгүй байгаа учир түлшний бодит үнийг гаргаж, удирдлагын зардлаа тана. 2025 оны зургаадугаар сарын 1-н гэхэд ажилчдын тоог 50 хувь бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуул. Мөн ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг нийслэлийн харьяа байгууллагуудад ажлын байраар хангах бодлогыг барина гэв.



0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18