​1072 ХУВЬЦААНД НОГДОЛ АШИГ ОЛОХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийсэн билээ. Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа Эрдэнэтээс иргэн бүрт хувь эзэмшүүлэх, хүүхдийн мөнгө авахаас нь түр хойш тавиад байсан хүүхдүүдэд хүртэл 20 мянган төгрөгийг нь нөхөн олгох шийдвэрүүдийг гаргасан. Мэдээж үүнийг улстөржүүлж, иргэд янз бүрээр дүгнэн ярьж байна.

Ерөнхий сайдын мэдэгдлээс бүх стратегийн орд газраасаа Монгол иргэн бүр хувь хишиг хүртдэг боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэх үг анхаарал татлаа. Тиймээс хувь хишиг хүртээх асуудалтай холбоотой түүний хэлсэн үгийг та бүхэндээ хүргэж байна.

"Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгож хэрэгжүүлснийг шүүх буруутгасан шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл бид Засгийн газрын тогтоол гаргаж энэ асуудлыг шийдэх шийдвэрийг гаргасан. Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ 49 хувийг төрдөө авч хувьцаат компани болгож ард иргэддээ хувь эзэмшүүлнэ. Ийм зорилтыг бид Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.

Цаашид Улс орны минь байгалийн баялаг бол бидний өвөг дээдсээс минь бидэнд үлдээсэн хишиг, үүнийг бүх Монголчууд хүртэх ёстой. Тийм учраас бид Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт стратегийн ач холбогдол бүхий орд газруудын хувьцааг ард түмэндээ эзэмшүүлнэ гэж заасан байгаа. Энэ заалт бол хэн нэгний өмч биш Монголын Засгийн газрын хийх ажил гэдгийг та бүхэндээ хэлье. Зарим хүмүүс төрийг муу менежер гэж ярьдаг, тэгвэл сайн зохион байгуулж чадвал сайн менежер байж чаддаг жишээг бид Таван Толгой компани дээр харуулж байгаа.

Монголд зарагдаж байгаа бүх нүүрснээс хувийн хэвшлийн зарж байгаа үнээс өндөр үнээр Таван Толгой компани зарж чадаж байна. Энэ бол гуравдагч зуучлагчгүйгээр хамгийн өндөр үнийн санал өгсөн худалдан авагчид борлуулж байгаа учраас Таван Толгой компани Чалко компанийн өрийг дарж, хагас жилийн дотор улсад 150 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, 250 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан. Энэ жил бидний сайн мэддэг 1072 хувьцаанд ногдол ашиг олох боломж бүрдээд байгааг би чуулганы хуралдаанд хэлж байсан. Цаашид бид Засгийн газрынхаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу бүх стратегийн орд газраасаа Монгол иргэн бүр хувь хишиг хүртдэг боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллах болно. Төр нь түвшин, түмэн олон нь амгалан байх болтугай" гэлээ.

Н.Бат-Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18