“Америкийн дуу хоолой” радио Н.Өнөрцэцэгийн шүүхийн талаар мэдээлэв

Б.Хонгорзул
2024/11/08

Монголын давж заалдах шатны шүүх өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

“Зариг” мэдээллийн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сард хаалттай болж, дөрвөн жил есөн сарын хорих ялаар шийтгүүлсэн. Эрх баригчид түүнийг худал мэдээлэл тараасан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, хувийн нууцыг задруулсан, улсын нууцыг хууль бусаар олж авсан хэргээр буруутгасан юм.

Н.Өнөрцэцэгийг сурвалжилсан, хөндсөн асуудлаар нь монголчууд сайн мэддэг. Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн банканд зээлээ төлж чадаагүй компаниудын талаар, Буддын шашны дотуур байрны бэлгийн хүчирхийллийг илрүүлж, цэргийн хүчирхийллийг илчилсэн юм.

"Тэрбээр өмнө нь мэргэжилтэйгээ холбоотой хууль эрх зүйн аюул заналхийлэлтэй тулгарч байсан. Тодруулбал 2019 онд 12 удаа, 2020 онд дөрвөн удаа нэр төрд халдсан гомдол, мэдээллийг улс төрчдөөс түүнд ирүүлж байжээ" гэж Олон улсын сэтгүүлчдийн холбооноос мэдэгдэв.

Мөн “Америкийн дуу хоолой” радиод Хэвлэл мэдээллийн хуульч Галбаатарын Лхагвасүрэн ярилцлага өгөхдөө, “Өнөрцэцэгийг буруутгасан эрүүгийн зарим хууль нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж, сэтгүүлчдийг олон нийтэд мэдээлснийх нь төлөө шийтгэж, Үндсэн хуулиар олгогдсон хэвлэлийн эрх чөлөөний эрхийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй юм” гэжээ.

5
angry
7
care
5
haha
70
liked
4
love
16
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18