БҮХ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮРЭН ШИЛЖҮҮЛЖ ДУУСГАНА


"Маргаашийн дотор бүх хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж дуусгана" гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

Оны эхнээс хойш долоон сар мөнгөө аваагүй байсан 403 мянган хүүхдийн мөнгийг өнөөдөр нөхөн олгож дуусах бөгөөд үүнд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Харин өмнө нь нь мөнгөө авч байсан 600 гаруй мянган хүүхдийн долоодугаар сарын мөнгө /18.7 тэрбум төгрөг/-ийг маргаашийн дотор бүрэн олгож дуусах юм.

Олон данс руу мөнгө шилжиж байгаа учир гүйлгээний хувьд бага зэргийн хүндрэл гарч байгаа юм байна.

Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нар нь маргаашийн дотор өөрт хамгийн ойр байгаа банкинд очиж өргөдлөө гарган, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах бүрэн боломжтой юм.

Сүүлийн хэдэн жил хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг сэргэж 4.2 хувийн өсөлттэй гарч, төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учир Засгийн газар бүх хүүхдэд "Хүүхдийн мөнгө" олгоход зориулж 100 тэрбумыг нь зарцуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18