​"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шүүе” сэдэвт хэлэлцүүлэг болно

Л.Бямбажав
2024/11/04

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурал энэ Пүрэв гаригт буюу /2024.11.07/-нд товлогдсон. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүссээр байгаа бөгөөд  хурал нээлттэй явах эсэх нь тодорхой бус байгаа юм. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн билээ. 

Түүнчлэн өнөөдөр /2024.11.04/ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ болон Глоб интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг салбарын холбоодууд нэгдэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг олон нийтэд, нээлттэй явуулж өгөх хүсэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан. 

Мөн "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шүүе” сэдэвт салбар салбарын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг өнөөдөр /2024.11.04/ 19 цагт шууд явагдана. Тус хэлэлцүүлэгт сэтгүүлч М.Батбилэг, С.Будрагчаа, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, хуульч П.Эрхэмбаяр, хуульч Б.Батзориг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нар оролцоно.


0
angry
2
care
1
haha
18
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18