Танилц: Засварын улмаас хаасан замууд

Ш.АДЪЯАМАА
2024/10/20

Өнөөдөр долоон байршилд авто замыг хааж, шинэчилж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

  • Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.
  • Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Баянгол дүүрэг, “Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.
  • Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Хайлаастын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг шинэчилж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагт нээнэ.

5
angry
0
care
2
haha
2
liked
4
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ 9 цагийн өмнө
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав 11 цагийн өмнө
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 11 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой 12 цагийн өмнө
"Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан үе, үеийн генералуудад хүндэтгэл үзүүллээ 12 цагийн өмнө
Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана 13 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 14 цагийн өмнө
Ээж модонд архи, сүү, хадаг хэрэггүй ус хэрэгтэй. Амьдралын эх ус, усны эх мод 14 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ 14 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 14 иргэний амь насыг авран хамгааллаа 15 цагийн өмнө
Өнөөдөр төв талбайн асарт шагайн харвааны тэмцээн болно 15 цагийн өмнө
Өнөөдөр нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Өнөөдөр АН-ын бүлэг хуралдана 17 цагийн өмнө
Улаанбаатарт 23 градус дулаан байна 18 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 18 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтаар бүсүүдийн онцлог давуу тал, өв соёлыг тусган харуулна Өчигдөр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа Өчигдөр
“Энх мэндийн баяр-2025” өсвөрийн уртын дуучдын улсын уралдаан болж байна Өчигдөр
НӨАТ-ын буцаан олголтоо авалгүй татвар төлбөрөө төлөх боломж бүрдлээ Өчигдөр
“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн өнөөдөр болно Өчигдөр