Дорноговьд ямааны годрон өвчин гарчээ

Л.Бямбажав
2024/10/18

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд “ямааны годрон” өвчин гарчээ. Мал эмнэлгийн ерөнхий газраас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж. 

 Халдвар тархах зам: Годрон өвчнөөр зөвхөн ямаа өвчлөх бөгөөд бусад төрлийн мал өвчлөхгүй. Ямаа нь нас, хүйс, үүлдэр, угсаа харгалзахгүйгээр өвчлөх боловч өсвөр насны ямаа илүү өвчлөмтгий болно. Мөн янгир ямаа өвчилнө. Өвчин гарсан суурийн ямаа бараг толгой дараалан өвчилж үхнэ. Ердийн нөхцөлд халдвар агаар дуслын замаар дамжина. Бэлчээр, ус нэгтэй газарт халдварт богино хугацаанд сүрэгт тархана. Мал ядарч доройтох, тэжээлээр дутагдах, хол тууварлагдах болон бог малын мялзан төст өвчин, цэцгийн вирусээр халдварлагдсан тохиолдолд годронгоор давхар өвчилж болно. Архаг өвчтэй болон тээгч ямаа нь эрүүл сүрэгт халдвар тараах боломжтой.

Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 3-10 хоног, зарим үед 45 хоног хүрнэ. Гол төлөв цочмог явцаар илэрнэ. Годрон өвчин шинээр гарч байгаа нутагт өвчний шинж тэмдэг тод илэрнэ. Хуурай ханиалгаж улмаар сүргээсээ хоцрох, яваандаа тэжээлийн дуршилгүй болж, амьсгалах нь хүнд, эмзэглэлтэй болж улмаар биеийн халуун 41-430С хүртэл нэмэгдэнэ. Цаашид амьсгалын замын эрхтний хямралын шинж улам тод илэрч, амьсгал нь хурдсан, эмзэглэлтэй хүчтэй ханиалгана. Улмаар ямаа хөдөлж чадахгүй болж, зогсохдоо хөлөө солбин, толгойгоо унжуулах, амнаас хөөстэй шүлс, хамраас салс, идээт шингэн гоожно. Халдвар шинээр авсан малд 2-3 хоног үргэлжлэх ба улмаар үхлээр төгсөнө. Годрон өвчин байнга гардаг нутагт архаг, архагдуу хэлбэрээр илэрч шинж тэмдэг бүдэг, хааяа ханиалгах шинж зонхилно. Хавирганы завсраар дарахад маш хөндүүр, чагнахад хэрчигнүүртэй байх, тогшиход уушигны дотор хязгаарын зарим хэсэгт битүү чимээ сонсогдоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
5
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18