Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай уулзлаа

Ц.Цэрэнбадам
2024/10/11

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайттай өнөөдөр (2024.10.10) уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Фиона Блайд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг мэргэжлийн түвшинд зохион байгуулсанд Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн хороодод баяр хүргээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Элчин сайд Фиона Блайд хоёр дахь удаагаа уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцохдоо таатай байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын сонгуулийн байгууллага харилцан туршлага солилцох, мэргэжилтнүүдийг сонгуулийн менежмент, техник технологийн чиглэлээр чадавхжуулахад хамтран ажиллах боломжтойд талууд санал нэгдлээ. Санал тоолох автомат төхөөрөмж ашигладаг, зохион байгуулалтын бүхий л шатанд цахим систем нэвтрүүлсэн, нээлттэй байдлыг бүрэн хангасан зэрэг Монгол Улсын сонгуулийн байгууллагын сайн туршлагыг ИБУИНХУ-ын сонгуулийн байгууллага судлах, хамтран ажиллах нь зөв гэж үзэж байгаагаа Элчин сайд Фиона Блайт онцолсон.

Түүнчлэн сонгуулийн бус үед залуу сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Монгол Улсын Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ажиглагч томилон ажигласанд талархал илэрхийлээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг ажиглахад нээлттэйг Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцоллоо. Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсад суугаа зарим Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудаас төлөөлөгчид ажиглаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр