УИХ-ын намрын чуулганыг ирэх сарын 1-нд нээнэ

Л.Бямбажав
2024/09/29

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээр товлоод буй. Тус хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 30-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлсэн.


Түүнчлэн намрын чуулганаар УИХ-ын стратеги төлөвлөгөө, УИХ-ын даргын санаачлаад буй Гурван төгөлдөршил, Засгийн газрын 2025 оны төлөвлөгөө зэрэг хуулиудыг хэлэлцэх юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганы нээлтээс өмнө орон нутагт ажиллаж,

парламентын үйл ажиллагаа болон эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан.Ингэхдээ иргэдээс санал сэтгэгдэл сонсож, хууль батлах үйл ажиллагааг чиглүүлэхээс гадна Үндсэн хуулийн дагуу бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент хэрхэн ажиллаж, эрх зүйн реформ хийх зорилтоо танилцуулсан билээ.  

Өнгөрсөн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн 300 гаруй хуульд дүн шинжилгээ хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 орчим зүйл, заалт байгааг судалжээ. Үүнийг шинэ парламент засна гэдгийг тэрбээр онцолсон. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18