Эрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа илэрхийллээ

Л.Бямбажав
2024/09/26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Мара Уорвик, Суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Ерөнхий сайд Дэлхийн банктай хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархаад хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан, хэрэгжиж эхлээд байна. Хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлж, нийгэм эдийн засгийн 14 реформыг хийхээр төлөвлөсөн.

Тэр дундаа ойрын хугацаанд эрчим хүчний реформ хийнэ. Мэргэжлийн экпертүүдийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Үүнд Дэлхийн банктай хамтарч ажиллах саналаа илэрхийллээ. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр уулзалтын үеэр хамтарсан Засгийн газар агаарын бохирдлыг бууруулж, түгжрэлийг сааруулахад анхаарч ажиллана. Энэ зорилтын хүрээнд Хөшигийн хөндийд  дагуул хот байгуулж байна. Дагуул хотын бүтээн байгуулалтад Дэлхийн банктай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дэлхийн банк хамтарсан Засгийн газрын зорилт, бодлогын тэргүүлэх чиглэлийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, тэр дундаа эрчим хүчний реформ, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадварыг сайжруулахад хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьж байгааг Дэлхийн банкны төлөөлөл сайшааж хүний нөөц, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад хамтарч ажиллах боломжтой гэлээ. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк хамтран ажиллах цогц төлөвлөгөөг гаргах нь зүйтэй гэв.

Мөн хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа талууд онцлон тэмдэглэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18