"Хүнд нэг ширхэг юм өгөхөд хүртэл маш гоё мэдрэмж төрдөг" хэмээн ярих түүнийг А.Номин гэдэг. Нөхөртэйгөө хамтраад үнэгүй сургалтын төв ажиллуулаад зургаан жилийн нүүрийг үзэж буй. Өдгөө сургалтын төв нь хэдийнээ 2000 гаруй сурагчтай болжээ. Өөрсдийн үндсэн мэргэжлээ хойш нь тавьж хүүхдүүдэд туслах зорилгоор гэртээ англи, солонгос хэл, шатар, төгөлдөр хуур зэрэг олон төрлийн сонирхолтой хичээлийг онлайнаар заадаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна