Д.Батболд: Иргэн хүн өмгөөлөгчгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлөх хууль зүйн боломжгүй

Л.Бямбажав
2024/09/23

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр /2024.09.23/-нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл өглөө. Хуралд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарыг  урин оролцуулж цаг үеийн мэдээлэл сонссон юм.


Энэ үеэр өмгөөлөгч Д.Батболд: Бидний үйлчлүүлэгчийн хийж байсан ажил нь сэтгүүлч. Олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэдэг. Мөн төрийн бодлогын тодорхой үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх ажил хийдэг. Олон нийтийг мэдээллээр хангах ажлынхаа хүрээнд энэ хүн тодорхой үйлдлүүдээ шалгуулж анхан шатны шүүхээс гэм буруутай гэж шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэрийг өмгөөлөгч нар болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг зөвшөөрөхгүй байгаа учир бид давж заалдах шатны шүүхэд хандаад явж байна. Анхан шатны шүүх өмгөөлөгчдийг оролцуулалгүй шүүсэн нь ноцтой алдаа болсон гэж үзэж байгаа. Манай үйлчлүүлэгчийг таван зүйл ангиар прокурор буруутгасан.

 Энэ таван зүйл ангиар буруутгасан яллах процесийн эсрэг иргэн хүн дангаараа өөрөө өөрийгөө хамгаалах хууль зүйн бололцоо байхгүй. Үүнийг шүүх дүгнэж цэгнэж үзэлгүй иргэнээ шүүсэн нь алдаа байсан.

 Давж заалдах шатны шүүхээс залруулах байх гэж найдаж байгаа. Мөн Эрүүгийн хуулийг хэрэглэх тал дээр анхан шатны шүүх алдаа гаргаж хэт  "чанга" хариуцлага хүлээлгэсэн гэж өмгөөлөгч нарынх нь хувьд үзэж байна. Хэргийн хувьд төрийн нууц, хувь хүний нууцтай холбоотой зүйлүүд яригдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй задлан ярих боломжгүй учир олон нийтийг ойлгоосой гэж хүсч байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд нийгэмд өндөр манлайлал үзүүлж ирсэн сэтгүүлч, сэтгүүлзүйн олон үр нөлөөтэй төслүүдийг хэрэгжүүлсэн. Улс нийгэмд учирсан олон арван тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахад хувь нэмрээ оруулсан ийм сэтгүүлч. Та бүхэн мэдэж байгаа байх. 

Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан гэх мэт нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, олон нийтийн талд шударга дуу хоолой нь болж ажиллаж байсан Монголын ард түмний хүндтэй, хайртай сэтгүүлч. Тиймээс Н.Өнөрцэцэгийн энэ үйлдлүүдийг шүүх олон талаар нь дүгнэж, цэгнэж, түүнийг гэм буруугүйд тооцсон шийдвэр гаргаач ээ гэдэг хүсэлт гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18