Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй

Л.Бямбажав
2024/09/23

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар өнөөдөр /2024.09.23/-нд хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл өглөө. Хуралд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарыг урин оролцуулж цаг үеийн мэдээлэл сонссон юм. 

Өмгөөлөгч Б.Баатарсайхан "МСНЭ-ийн хүсэлтээр өнөөдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөөч гэсний дагуу бид энэхүү хуралд оролцож байна. Бидний өгсөн мэдээлэл  аливаа нэг этгээдэд нөлөөлөх гэсэн оролдлого биш гэдгийг тодотгоё. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Энэ хүрээнд иргэн бүр хууль зүйн туслалцааг саад бэрхшээлгүй авах ёстой. Шүүх хуралдааны талаар өөрийн байр суурийг ямар нэг хэлбэрээр илэрхийлээгүй. Өнөөдөр албан ёсоор илэрхийлж байна.


2024 оны долдугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оногдуулж шийдсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхээс шүүхийн тойм мэдээг албан ёсоор олон нийтэд тухайн өдөр мэдээлсэн. Тухайн өдөр Н.Өнөрцэцэгийн асуудлаар шүүхийн мэдээ гаргахдаа өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан гэх асуулга бүхий мэдээлэл гаргасан. Өнөөдрийн хэвлэлийн хуралд өмгөөлөгч нар энэ хэрэгт аливаа хэлбэрээр саад учруулаагүй болохыг албан ёсоор хэлье.

Миний хувьд хоёр ч шүүх хурал байсан давхцсан тул шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч анх удаагаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн ч шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан. Миний бие Эрүүгийн хуулийн 19.11 буюу төрийн нууцтай холбоотой асуудлыг дагнан өмгөөлж байгаа. Д.Оросоо өмгөөлөгч намайг орлох боломжгүй, тийм практик ч байхгүй. Улмаар Н.Өнөрцэцэг болон шүүх хуралдаанд орсон нэг өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Ийнхүү татгалзсан тохиолдолд шүүх хуралдаан хойшилдог хуулийн зохицуулалттай. Гэтэл хойшлоогүй. Иймд өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх асуудлаар бид холбогдох газарт гомдол гаргасан. 

Өнөрцэцэгийн хувьд өнөөдөр 135 хоног хоригдож байна. Өмгөөлөгчдийнх нь зүгээс  2024 оны наймдугаар сарын 19-ний өдөр Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа, тийм учраас давж заалдах гомдлоо гаргасан" гэв. 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18