Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлэхээр болжээ

Л.Бямбажав
2024/09/19

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцон огцруулах, салбарын багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх" талаар шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Энэ талаар маргааш /2024.09.20/ албан ёсоор хэвлэлийн хурал хийх аж. Боловсролын сайд П.Наранбаяр багшийн хомсдол арилгах зорилгоор шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургуульд сурч, 80 хувиас дээш буюу 2.7 голчтой төгссөн хүмүүсийг багш бэлтгэх 45 хоногийн курст суулгах шийдвэр гаргасан нь нийгэмд талцал үүсгээд байгаа билээ. Энэхүү шийдвэрийг багш нар эсэргүүцэж ийнхүү огцруулах асуудлыг хөндөхөөр болжээ. 

Багш нарын зүгээс хомсдол бий болсон нь цалин, ажлын ачаалалтай холбоотой гэж үзэж буй. 

Өнөөдөр багшийн үндсэн цалин 1.4 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр нэмэгдэл авч 3.8 сая төгрөг авч байгаа 1000 гаруй багш байна. Улсын дунджаар нь аваад харвал,  ерөнхий боловсролын сургуулийн багш дунджаар 2.4 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багш 2.3 сая төгрөгийн цалин авч байна гэж сайд нь мэдээлсэн.


63
angry
3
care
5
haha
94
liked
5
love
13
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 54 минутын өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 1 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 1 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 1 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 2 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 17 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 17 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 18 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 23 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27