Х.Нямбаатар: Ирэх аравдугаар сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ

Л.Бямбажав
2024/09/19

Нийслэлд зам засварын ажил ид дундаа үргэлжилж байна. Энэ долоо хоногт таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ.  Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн авто зам Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замын хоёрдугаар хэсгийн засвар, шинэчлэлтийн ажлыг есдүгээр сарын 21-нээс эхлүүлэхээр болжээ.

Зам засварын ажил иргэдийн ажил төрөл, хичээл сургуультай зэрэгцэж байгаад нийслэлчүүд бухимдаж буй. Тэгвэл үүнд Хотын дарга дараах тайлбарыг хийжээ. 

Тэрбээр "Манайхан энэ жил хийж байгаа зам засварын ажлуудаа эрт эхлэхгүй ид ачааллын үеэр зам хаалаа гэж шүүмжилж байна. Энэ зөв өө. Хот жилдээ 15 орчим км зас засварын ажил хийдэг байсан. Сүүлийн 10 гаруй жил хотын хэмжээнд зам засварын ажлыг дорвитой хийгээгүйн улмаас замууд бүхэлдээ муудсаныг бүгд мэднэ. Бид 4 сарын сүүлээр зам засварын ажлыг эхлүүлж, замын хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 байршилд зам засварын ажил хийсэн.

Гэхдээ зам засахад мөнгө хэрэгтэй. Тиймээс  зургадугаар сард дотоод зах зээлээс бонд босгож, тодорхой хувийг нь зам засвар арчлалтын ажилд зориулах шийд гаргасан. Улмаар зураг төсвөө батлуулж, хуулийн дагуу тендер зарлаж, эхний тендер долдугаар сарын 28-нд шалгарсан.
Бид энэ жил энэ эрчээрээ нийт гол замуудынхаа дийлэнхийг засах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх аравдугаар сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Тиймээс та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсэх байна.

Харин дараа жилээс Туулын хурдны замыг эхлүүлж, хотын туслах замууд, хороолол дундах замуудыг засна. Мөн ирэх жил хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өвөл хийж амжуулахаар төлөвлөж байна" гэв. 


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18