Баян-Өлгийд хорт хавдар 33 хүнээс илрүүлж, 10 мэс ажилбар хийжээ

Н.Мижидмаа
2024/09/11

Монгол орон даяар 14 дэх жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий аймагт ажиллалаа. Аяныг санаачлан хэрэгжүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар тус аймагт 1660 хүнд үзлэг, оношилгоо хийснээс хортой хавдар 11, хортой гэж сэжиглэгдсэн 33, хоргүй хавдрын 96 тохиолдол илрүүлснээс гадна газар дээр нь 10 мэс ажилбар хийсэн байна. Мөн үзлэгийн явцад эсийн 73, эдийн 49 шинжилгээ хийсний дээр орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалт зохион байгуулж, олон нийт иргэдэд хавдрын өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм.

Аян хэрэгжиж эхэлснээс хойш “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг бүрэлдэхүүн Монгол орныг 3 удаа бүтэн тойрч, 133 мянга гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, хортой хавдрын 656 тохиолдол илрүүлэн, ХААН Банк  нийтдээ 1.3тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд буй. 

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нээлтийн үеэр “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд Баян-Өлгий аймагт бид 4 дэх удаагаа ирж ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн хувьд улсын дундажтай харьцуулахад хавдрын тохиолдол бага  хэдий ч жил ирэх тусам нэмэгдэж, өмнө байгаагүй хавдрын шинэ тохиолдлууд гарч байгаа нь анхаарал татлаа. Өнгөрсөн 2023 онд гэхэд л Баян-Өлгийд 170 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Бусад аймгаас ялгаатай нь ходоод, элэг гээд хавдрын тэргүүлэх шалтгааны жагсаалтад бөөрний хорт хавдар Баян-Өлгийд дөрөвдүгээрт бичигдэж байна. Улаан хоолойн хорт хавдар мөн түгээмэл байна. Иймд иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө байнга хянаж байх ёстой болж байна. Мэдлэг мэдээлэлтэй байж, урьдчилан сэргийлээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.

ХААН Банк сангаас санхүүжүүлж, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг “Хавдрын эсрэг үндэсний аян” хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгч, үзлэг оношилгоо хийх, эрт илрүүлэх зорилготой билээ. Тус  аяны баг бүрэлдэхүүн 9-р сарын 15-21-нд Баянхонгор аймагт ажиллана.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр