АТГ: Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийт 25 албан тушаалтанд хариуцлага тооцлоо

Н.Мижидмаа
Өчигдөр

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ.

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг нарийвчлан хянан шалгахаар Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан байна.

Зарим мэдүүлэг гаргагч авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүрэгтээ хайнга хандах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг зөрчилтэй мэдүүлэх, санаатайгаар хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй орхигдуулах, эсхүл олоогүй орлого, байхгүй хөрөнгийг зохиомлоор мэдүүлэх, мөн хуульд заасан хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд хуулийн хугацаанд мэдүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлийг гаргасан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд нийт 25 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан холбогдох хариуцлагыг тооцуулан ажиллажээ.

Тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн “О”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “А”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төслийн зохицуулагч “Ц”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Н”, “Э” нар хөрөнгө, орлогын мэдүүлгийн “Газар”, “Орон сууц барилга байгууламж”, “Орлого”, “Зээл” хэсэгт өөрийн эзэмшлийн газар, агуулах, тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан орлого, банкнаас авсан зээл, хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй орон сууц, гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоол, зуслангийн байшин, гэр бүлийн гишүүний үйл ажиллагааны орлого, үүсгэн байгуулсан болон хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийг мэдүүлээгүй зэрэг зөрчилд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлагыг тооцуулжээ.

Эх сурвалж: АТГ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр