Дулааны III цахилгаан станцын зураг төсвийг Оросын компаниар хийлгэхийг дэмжлээ

Л.Бямбажав
2024/08/31

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр /2024.08.30/ хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай" хэлэлцээрийн төслийг хэлэлцжээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцад суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 300 МВт-аар, дулаанаар 395 МВт-аар үе шаттай өргөтгөн шинэчлэх төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай" хэлэлцээрийн төслийг боловсруулан 2024 оны 04 дүгээр сард Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайдад хүргүүлсэн. Оросын Холбооны Улсын Эрчим хүчний яамнаас уг хэлэлцээрийн төсөлд Оросын Холбооны Улсын Засгийн газрын холбогдох яамдын саналыг авч тусган, хариу саналыг 2024 оны 07 дугаар сард ирүүлжээ. Тус хэлэлцээрийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй асуудлаар хоёр улсын Эрчим хүчний яам хооронд 2024 оны 08 дугаар сард харилцан зөвшилцөж ажилласан гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн тохиолдолд олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөх бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олгож, улмаар хэлэлцээрийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах аж. 

Энэхүү хэлэлцээрийн төсөл нь нийт 11 зүйлтэй бөгөөд тус хэлэлцээрт Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын (2x125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар “ДЦС-3" ТӨХК, гүйцэтгэгчээр Оросын Холбооны Улсын талаас санал болгосон “Интер РАО Экспорт” компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгасан байна.


18
angry
1
care
0
haha
28
liked
2
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18