Д.Амарбаясгалан: "Aqua garden” хотхоныг нэмж барих зөвшөөрөл өгсөн асуудлаар яаралтай мэдээлэл ирүүл

Л.Бямбажав
2024/08/30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Aqua garden” хорооллын асуудлыг хөндлөө.
Энэ үеэр  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Г.Дамдинням гишүүн сүүлийн хоёр жил энэ асуудлыг ярьж байгаа.Засгийн газрын гишүүд, хотын удирдлагууд энэ газар очихоороо олон нийтэд зориулаад “нураана” гэдэг попорсон мэдээлэл өгөөд яваад байдаг. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд очиж ажиллаад, " Голын голдиролд барилга барьж, үерийн эрсдэл үүсгэсэн учир нураана" гэж мэдэгдсэн. Гэтэл үүнээс хойш зөвшөөрөл нэмж өгсөн асуудлыг шалга гэдгийг Д.Дамдинням гишүүн шаардаж байгаа. Үүнд Засгийн газрын гишүүд, холбогдох хотын удирдлагууд бодит ажил хийснээ долоо хоногийн дотор УИХ-д мэдээлэл ирүүл. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад яг энэ үйл явцыг шалгах ёстой. Энэ нь нийгэмд шударга ёс гэж байдаг уу, олон нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг нотлох учир үүнд бид онцгой анхаарч ажиллана. Түүнээс биш УИХ-ын гишүүний хөндсөн асуудалд янз бүрийн аргаар тайлбар тавьдаг байдлыг бид таслан зогсооно. Салбарын сайд, хотын дарга үүнд бодитой алхам хий.  Ялангуяа Ерөнхий сайдыг ажилласан өдрөөс хойш ямар зөвшөөрөл нэмж өгсөн, хэн өгсөн гэдгийг тодорхой болгож, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой. Төрийн хууль гурав хоног хэрэгждэг гэдэг үг байдаг. Албан тушаалтнууд хуулийн дагуу ажиллах ёстой. Хууль бол хууль, журам бол журам. Цаашид журмын зохицуулалтыг хязгаарлаж, цөөлнө" гэлээ. 



1
angry
2
care
5
haha
19
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18