Голомт банкны “Лизингийн төв” нээгдлээ

Н.Мижидмаа
2024/08/23

Голомт банк иргэд, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд банкны үйлчилгээнээс гадна лизингийн үйлчилгээг харилцагчдадаа давхар хүргэж эхэлсэн бөгөөд Голомт банкны анхны лизингийн төв өнөөдөр нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Лизингийн төв үүд хаалгаа нээснээр харилцагчдад албан ёсны эрхтэй нийлүүлэгч байгууллагуудаас цоо шинэ автомашин, хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс буюу төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдан авах боломж нээлттэй болж байна. Ингэхдээ автомашины лизингийн хүсэлтийг ажлын 1 хоногт,  хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүсэлтийг ажлын 3-5 хоногт багтаан шийдвэрлэх юм.

Голомт банкны “Лизингийн төв” нь одоогийн байдлаар дараах 19 байгууллагатай хамтран ажиллаж байна.

Автомашин:

  • Бавариа Моторс ХХК
  • Бридж Моторс ХХК
  • Глобал Моторс ХХК
  • Моннис Моторс ХХК
  • Мөнххада ГХО ХХК
  • МСМ Групп ХХК
  • Старчейз Автомотив Лимитд ХХК
  • Таванбогд ХХК
  • Топ Моторс ХХК

Хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж:

  • Аодэ ХХК
  • Барловорлд Монголиа ХХК
  • Гранд Майнинг Экюпмент ХХК
  • Замайнсервисиз ХХК
  • Нисээч-Интернэшнл ХХК
  • Петротрак ХХК
  • Трансвест Монголиа ХХК
  • Хера экуйпмент ХХК  
  • Эбердигммонгол ХХК
  • Юли Экюпмент ХХК

 Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх Лизингийн төв нь Даваа-Баасан гарагт 09:00-18:00 цагийн хооронд ажиллах тул иргэд, харилцагч та бүхэн тав тухтай үйлчлүүлж, өөрт хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай аваарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 11 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18