УЦУОШГ: Гол ус хальсан, үертэй энэ үед хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна

Н.Мижидмаа
2024/07/26

Долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 40-60, Эг гол Хантай баг орчмоор 120 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд 10-40 см дөхсөн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Улз, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/ зэрэг голуудын усны түвшин өчигдрөөс 10-50 см нэмэгдэж, Туул / нийт уртын дагуудаа/, Хэрлэн / эх болон адаг хэсгээрээ/, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см, Хурх гол үерийн аюултай түвшинг 15 см даван хүчтэй үерлэж байна.

 Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10 см орчим давсан хэвээр байна. Харин өнөөдөр Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин 40-70 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-30 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 10-15 см нэмэгдэж, аюул түвшинг 5-15 см , Онон гол Дадал сум орчимд 20 см нэмэгдэж, үерийн түвшинг 20 см тус тус даван үерлэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороотой байх төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

Эх сурвалж: УЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр