ХЭҮК: Иргэн О алба хаагчийн буруугаас болж нас барсан бол хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх болно

Н.Мижидмаа
2024/07/26

Хүний эрхийн үндэсний комиссоос дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд:

“Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсанд Хүний эрхийн Үндэсний Комисс гүнээ харамсаж байна. Талийгаачийн гэр бүл, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлье.

Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хараат бус хяналт тавих чиг үүрэгтэй үндэсний байгууллагын хувьд ХЭҮК энэ хэргийн талаарх мэдээлэл гарсан даруйд эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус харьцаа, хүний амь насыг хамгаалах үүргээ төрийн албан хаагч биелүүлээгүйн улмаас иргэн Б.О амь насаа алдсан эсэхийг тогтоох ажиллагааг гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудаас ангид эхлүүлсэн болно. 

Энэ хүрээнд 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газар, Прокурорын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан тайлбар авч, Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллалаа. 

Амь хохирогчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүдээс мэдээлэл, баримт авах, холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, баримтыг үнэлэх ажиллагаа үргэлжилж байна. 

Иргэн Б.О төрийн албан хаагчийн буруугаас амь насаа алдсан тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авах болно.

Тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газар тус дүүргийн прокурор хяналт дор шалгаж байна. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэн нас барсан ноцтой хэргийг шуурхай шалгаж, зохих журмын дагуу олон нийтийг мэдээллээр хангаж ажиллахыг эрх бүхий байгууллагуудад анхааруулж байна. 

Иргэн Б.О-г Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаж байхад нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид зодсон, эрүүдэн шүүгдсэн талаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлыг шалгах ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа нь анхаарал татаж байна. 

Уг хэргийг шалгах ажиллагаа үндэслэлгүйгээр удааширсан эсэхэд Комисс хяналт тавьж, шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэх болно.
Комисс хүний хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандахыг төрийн холбогдох байгууллагуудад үүгээр сануулж байна.

ХЭҮК талийгаач Б.О-ын гэр бүлийн гишүүдэд боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэхийн хамт энэ хэргийг шалгах ажиллагааны явцад тэдэнд дэмжлэг үзүүлж, ил тод ажиллахыг эрх бүхий байгууллагуудад уриалж байна” гэжээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр