Толгойтын замаас Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хүртэлх замыг засварлаж, шинэчилнэ

Н.Мижидмаа
2024/07/24

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү явдаг авто замыг энэ онд багтаан засварлаж, шинэчлэхээр ажиллаж байна. Тодруулбал Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлээс бонд босгож, түүнээсээ 150 тэрбум төгрөгийг хотын гол болон туслах замуудыг засварлаж шинэчлэхэд зарцуулахаар болсон. Энэ хүрээнд дээрх замыг засварлаж, шинэчлэх юм. Тус замын урт 2.8 км бөгөөд 2007 онд ашиглалтад оруулж, 2012 онд урсгал засвар хийж байжээ. Тэгвэл өнөөдөр тус байршилд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Сайнзориг болон Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат нар ажиллалаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр: Хот энэ жил авто замын хөгжлийн сангийн хөрөнгөөс гадна дотоод зах зээлээс босгосон бондын эх үүсвэрээс хотын гол болон туслах замуудыг засварлах ажлыг хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Түүний нэг нь Нарангийн энгэрийн хогийн цэг хүртэлх энэ зам. Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдал 100 хувь, Сүхбаатар дүүргийн айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлын 50 хувь нь энэ хогийн цэгт төвлөрдөг. Байнга даац ихтэй том оврын авто машинууд зорчдог зам тул яаралтай засварлаж, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг тодотгосон юм.

Харин Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбатын хувьд “Замын ажлын зураг төсөв батлагдаад, гүйцэтгэгч шалгарсны дараа хог тээврийн байгууллагуудын ажлыг тасалдуулахгүй явуулах мөн оршин суугч, иргэдийн зорчих нөхцөлийг хангах үүднээс түр зам гаргах, хэдий хугацаанд замыг гүйцэтгэж дуусах зэрэг нарийн мэдээллүүдийг тухай бүрд нь өгнө гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр