МУ-ын усны зөвлөх инженер Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй

М.Төгөлдөр
2024/07/07

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарсан. Тэгвэл өнөөдөр даланг барих бэлтгэл ажил дуусаж, 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн түшиц ханыг хийж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тус байршилд мэргэжилтнүүдийн хамт ажиллалаа.

Энэ үеэр УБЗАА-ийн Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Нийслэлийн Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гарсан. Иймд уг дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол дагуу төр, хувийн хэвшил хамтарсан 22 аж ахуйн нэгж байгууллага 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа. Тодруулбал, нийт 8.5 км үерийн далан сувгийн лаг хагшаасыг 1-1.5 метрийн гүнтэй ухаж цэвэрлэн, 25-30 метрийн өргөнтэйгөөр үндсэн урсцыг сайжруулах ажлыг хийгээд байна” гэв. 

Сэлбэ, Дунд гол дагуу нийт 135 мянган шоо метр лаг хагшаасыг зөөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингэхдээ мод бургасыг чөлөөлөхдөө далангийн хоёр талаар ургасан мод бургасыг чөлөөлөхгүйгээр голын үндсэн голдирлыг хааж, урсцыг сааруулсан мод бургасыг чөлөөлж буй. Энэ талаар Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Баранчулуунаас тодрууллаа. 

Тэрбээр “Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж буй үйлдэлд иргэд олон нийт сөрөг үзэл бодлоо илэрхийлээд буй. Харин мэргэжлийн талаас үзэхэд голыг үерээс хамгаалахад хоёр талын түшиц ханыг өндөрлөх,  голын голдирлыг өргөтгөх, голын голдирлыг шулуутгаж доош гүнзгийлэх гэсэн үндсэн гурван арга бий. Түшиц хана хийх нь хөрөнгө болон болон цаг хугацаа их шаарддаг бол хот дундуур урсаж байгаа голыг өргөтгөх боломжгүй байгааг бид харж байна. Иймд эцсийн арга нь голын голдирлыг шулуутгаж, лаг хагшаасыг цэвэрлэн доош гүнзгийлэх нь хамгийн түргэн шуурхай авч болох арга хэмжээ мөн.  Олон жилийн лаг хагшаас бөөгнөрч ургамал ургах хамгийн таатай орчин нөхцөл хөрсөнд үүссэн учир бургас болон нэг наст ургамал ихээр ургаж байна. Эдгээр шарилж төрлийн ургамлыг авч голын урсцыг сайжруулахаас өөр техникийн шийдэл байхгүй” гэв. 

Түүнчлэн өдрийн цагаар лаг хагшаасаа ухаж бэлдэн, шөнийн цагаар замын хөдөлгөөн татарсан үед “Цагаан даваа”, “Морингийн даваа”, “Нарангийн энгэр”-ийн хогийн цэгүүдэд тусгайлан бэлдсэн талбай дээр асгаж байгаа юм. Цаашид голын голдиролд ургасан мод бургас, лаг хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулна. Усны газрын дарга З.Батбаяр “Олон улсын жишгээр бол хот дундуур урсаж байгаа голын лаг хагшаасыг үргэлж цэвэрлэдэг. Харин үерийн болон эргийн хамгаалалтыг усны инженерийн барилга байгууламжийг сайжруулан, голынхоо ёроолыг цементлээд голын эх дээр усан сан байгуулсан байдаг. Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөс зөөсөн үйл ажиллагаа тухайн үедээ шүүмжлэлтэй  байсан ч үр дүнд шар усны үер болоогүй. Мөсийг зөөсөн ажиллагаа үр дүндээ хүрсэн шиг Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг зөөж, цэвэрлэж байгаа үр дүн ч гэсэн гарна” гэв. 

Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран  хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон 10 мянган мод бургасыг нүүлгэн шилжүүлсэн. Харин энэ тооноос арав дахин их буюу 100 мянган мод, бут, сөөгийг Улаанбаатар хотын ногоон байгууламж нэн шаардлагатай байршлуудад намрын улиралд тарьж  ургуулна гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


7
angry
1
care
4
haha
11
liked
1
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 5 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 5 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 6 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 6 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 7 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 8 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 8 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 9 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 9 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 11 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 12 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр