Г.Ууганбаатар: Цахилгаан скүүтэртэй холбоотойгоор 110 хүүхэд гэмтэж, бэртсэн

М.Төгөлдөр
Өчигдөр

 ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг өглөө. 

"Сүүлийн жилүүдэд иргэд, хүүхэд, залуучуудын зүгээс цахилгаан скүүтэр ашиглан замын хөдөлгөөнд оролцох байдал эрс нэмэгдсэн. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн аж ахуй нэгж үйлчилгээ явуулж байна. Гэвч цахилгаан скүүтэр нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, Авто тээврийн тухай хуульд заасан тээврийн хэрэгсэл мөн эсэх талаар нэгдсэн ойлголт зохицуулалт байхгүй.

Үүнээс үүдэн тухай скүүтрийг жолоодох, унах эрхийн зөвшөөрөл, насны доод хязгаарыг тогтоосон зүйл байхгүй байна. Тус техникийн хурдыг авч үзэхэд “мопед”-ийн төрөлд орж байна. Ийм хурдтай тээврийн хэрэгслийг 16 наснаас дээш хүн унаж хөдөлгөөнд орох ёстой. Гэвч ямар нэгэн хяналтгүйгээр хүүхэд ашиглаж байна.

Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөс авсан мэдээллээр скүүтэрээс үүдэлтэй бэртэж гэмтэж эмнэлгийн тусламж үйлчилгээг 2023 онд 261 хүн авсан. Үүнээс хүүхэд 65 байсан бол 2024 он гарсаар 104 хүн бэртэж, гэмтсэний 45 нь хүүхэд байна. Мөн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр хүүхэд цахилгаан скүүтэр унаж явахдаа осол гаргаж унаж бэртэж гэмтсэн 8 тохиолдол гарсан.  

Иймд скүүтэрийг автозамын хөдөлгөөнд хэрэн оролцуулах асуудлыг тодорхой болгох, стандарт баталж мөрдүүлэх асуудлыг шийдвэрлэж дээрх болзошгүй эрсдлээс олон нийтийг, хүүхдийг хамгаалах шаардлагатай байна" гэв. 



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр