Төрийн захиргааны 133 албан хаагч тангаргаа өргөлөө

М.Төгөлдөр
2024/07/03

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 205-р тогтоолоор “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдөр байхаар тогтоосон. Энэхүү өдөрийг тохиолдуулан Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн нийслэлийн 26 байгууллагын 133 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, Тэргүүн түшмэл Б.Батбямба, Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн И.Баттөгс  нар оролцож, төрийн албан хаагчдад амжилт хүслээ. 

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолыг нээлтийн үеэр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, Тэргүүн түшмэл Б.Батбямба “Та бүхнийг Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон ард түмнийхээ тусын тулд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм.

Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж бөгөөд энэ жилээс “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

 Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ



3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр