Гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 74.53 хувь нь санал өгчээ

М.Төгөлдөр
2024/06/27

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар дараах мэдээллийг өглөө.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23.500 гаруй, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12.000 гаруй албан хаагч, Онцгой байдлын 100 гаруй албан хаагч, нийтдээ 40 шахам мянган төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, Та бүхний сонгох, сонгогдох эрхийг ханган санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсныг мэдээлэв.

Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшсэн нийт 1341 нэр дэвшигч үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Тэдгээрийн 61.3 хувь нь эрэгтэй, 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь хуульд заасан хүйсийн харьцааг хангаж байна.

Гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авахаар цахимаар бүртгэсний үр дүнд 13095 сонгогч бүртгүүлж, санал авах ажиллагааг анх удаа 4 өдөр зохион байгууллаа. Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 74.53 хувь нь саналаа өглөө. Улс орныхоо төлөө сонгох эрхээ эдэлж 500-1000 км явж саналаа өгсөн гадаад улсад байгаа сонгогчдодоо, санал авах ажлыг хариуцлагатай зохион байгуулсан Төв болон Салбар комиссуудад талархал илэрхийлье.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.224.233 иргэн саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.143.172 нь орон нутагт, 1.081.061 нь нийслэлийн сонгогчид байна. Эдгээрээс 16.259 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд батлагдсан хуваарийн дагуу саналыг нь авч байна.

Сонгогчийн ирц, санал хураалтын дүнг шууд дамжуулахаар Монгол Улсын алслагдсан хэсэгт байрлаж буй хэсгийн хороодод 410 (старлинк) интернэтийн сүлжээний төхөөрөмж байршуулж бэлтгэлээ.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгууль зохион байгуулах бүхий л үйл явцыг сонгуульд оролцогч талууд, ажиглагч, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй зохион байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд ашиглагдах бүх санал тоолох төхөөрөмж болон саналын хуудсыг нам, эвсэл, төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн нээлтэй оролцоотойгоор шалган туршиж, баталгаажууллаа. Сонгогчийн саналыг 2943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулж, дүн гаргах бөгөөд энэ удаагийн сонгуулийн бас нэгэн онцлог бол бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллого хийх энэхүү ажиллагааг хяналтын камерын дор зохион байгуулах бөгөөд үүнд нам эвслийн 30,000 гаруй ажиглагчид биечлэн оролцож шууд хяналт, ажиглалт хийнэ.

Энэ удаагийн сонгуулийг нам эвсэл, гадаадын 259, дотоодын 30,000 гаруй ажиглагч ажиглаж, олон улсын 12 агентлаг, дотоодын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилна” гэлээ.

Төлөөлөгчөөрөө уламжилж төрийн эрх барих нь сонгогч Таны эрх, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага. 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бол Та Бидний “СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР”. Эрхээ эдэлж, хариуцлагатай хандан Төрийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсье гэсэн юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэж, танилцуулсан үе шатуудыг танилцууллаа. Тэрбээр  “Улс төрийн нам, эвслүүдэд сонгогчийн нэрсийн жагсаалтыг хоёр удаа хүргүүлж, нэрийн жагсаалттай холбоотойгоор есөн асуудлаар дөрвөн удаа танилцуулга хийлээ. Хэсгийн хороод дээр байгаа цаасан болон цахим нэрийн жагсаалтыг сонгуулийн дараа тулгана. Эндээс нэр давхцах, хасагдах гээд эргэлзээтэй асуудал бүрэн арилна. Сонгуультай холбоотой бодит туршилтыг хийсэн” гэв.

Сонгуулийн автоматжуулсан машиныг зөөвөрлөх, аюулгүй байдлыг хангахад дэвшилтэд техник төхөөрөмж ашиглаж байгааг цагдаагийн байгууллагын төлөөлөл онцолсон бол сонгуулийн сурталчилгааны 17 хоногт ямар нэг ноцтой зөрчил илрээгүй гэдгийг Харилцааны холбооны зохицуулах хороо мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдод хандаж уриалга гаргасныг мөн хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18