2020 оны УИХ-ын сонгуулийн зардал 360-775.5 сая төгрөг байхаар тогтоож байжээ

М.Төгөлдөр
2024/06/27

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргоос хамааран 360.4 сая төгрөгөөс 775.5 сая төгрөгийн хооронд тогтоосон зардлын дээд хэмжээг 2 нэр дэвшигч нийт 48.8 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “ ... нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу сонгуулийн зардлын тайлангаа хугацаандаа ирүүлсэн 436, хугацаа хоцроосон 33, тайлангаа ирүүлээгүй 137 нэр дэвшигч байна. Нийт 469 нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлснээс аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан 427, баталгаажуулаагүй 42 тайлангаас 36 тайлан орлого, зарлага тайлагнаагүй “х” тайлан байна.

“Хэвлэлийн Хүрээлэн” НҮТББ-аас хийсэн 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны мониторингийн дүнгээр сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 2-ноос 22-ны өдрүүдэд фейсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийн 80 гаруй хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байснаас зөвхөн 20 орчим хувь нь нам, нэр дэвшигчийн нэр, лого бүхий хууль ёсны сурталчилгаа, үлдэж буй дийлэнх хэсэг нь ухуулга байх магадлалтай хувь хүний үзэл бодол, мөн бусдын үзэл бодлыг баримт мэт харагдуулах, нэр дэвшигч, нам, эвслийн нэр хүнд, итгэл үнэмшлийг унагах, дөвийлгөх, буруутгах, эргэлзээ төрүүлэх зорилго бүхий мэдээлэл байсан гэж дүгнэсэн.

Комисс 2012, 2016, 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийж ирсэн бөгөөд мониторингийн явц, үр дүнгээс үзэхэд, зарим санал авах, ухуулах байр тэргэнцэртэй иргэн саадгүй нэвтрэхэд хүндрэлтэй буюу байрны орц, гарц, налуу зам стандартад нийцээгүй огцом шаттай, налуу зам болон бусад зай талбайн хүртээмжгүй байдлаас тэргэнцэртэй иргэн орох боломжгүй байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд ялангуяа сул хараатай иргэдэд зориулан гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, мэдээллийн самбарын үсгийн фонтыг 16-аас доошгүй хэмжээгээр хэвлэн байрлуулах, түүнчлэн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан харилцах самбар байршуулж, түүнд түгээмэл хэрэглэх үг, яриаг ойлгомжтой байдлаар зургаар дүрслэн үзүүлэх боломжтой байхаар зохион байгуулах нь чухал байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын дарга, ухуулагчаар ажиллаж байсан иргэний амь нас эрсэдсэн, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаарх албан бус мэдээллүүд байна.

Иймд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд болон түүний сонгууль эрхэлсэн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа хийх, шударгаар өрсөлдөхтэй холбоотой үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхэд анхаарч дараах санамжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Сонгуулийн сурталчилгаа хийхдээ хууль ёс, шударга ёсыг баримтлан бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэх;
  2. Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үзэн ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй байх;
  3. Эмэгтэй улс төрчийг харлуулахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг хориглох, хүйсийн хувьд гутаан доромжлохгүй байх, улс төрийн ардчилсан өрсөлдөөнд аливаа хүйст хүндэтгэлтэй хандах;
  4. Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр луу зөөвөрлөхийг зогсоох, сонгуульд оролцохоос татгалзах, нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах зэргээр сонгогчийн сонгох эрхэд нөлөөлөх, хүний үзэл бодлыг үл хүндэтгэх, төөрөгдүүлэх агуулга бүхий сурталчилгаа явуулахгүй байх;
  5. Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөх, амлах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, амлалт өгөх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх;
  6. Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхэд сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа, технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх;
  7. Ухуулах байр, сонгуулийн сурталчилгааны материал, хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, баривчлагдсан, цагдан хоригдсон хүнд тохиромжтой байдлаар бэлтгэх, мэдээллийн хүртээмжийг хангасан байх;
  8. Хүний хувийн мэдээлэл болох иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг цуглуулах, хууль бусаар ашиглахгүй байх;
  9. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд төгсөлтийн, ургийн уулзалт зохион байгуулах нэрээр сонгогчдод нөлөөлөх, санал авах зорилгоор архи, согтууруулах ундааг хэрэглүүлэхгүй байх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад онцгой анхаарах;
  10. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ялгаварлан гадуурхахгүй байх, хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх;
  11. Ард түмнийг талцуулах, хуваагдал үүсгэх, үндэсний эв нэгдлийг бусниулах зэргээр хэт улс төржихгүй байх, үзэл бодол, бодлогын хувьд шударга ёсны зарчмаар өрсөлдөх.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчим, хэм хэмжээг мөрдлөг болгон дээрх санамжийг өөрийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд танилцуулан хэрэгжүүлж ажиллахыг хүсье. 

ТАТАЖ АВАХ ХУВИЛБАР https://lib4u.net/ebook/?id=270&lib=nhrc
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 3 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 4 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 5 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 5 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 6 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 6 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 8 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 8 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 8 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 9 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 10 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна 12 цагийн өмнө
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна 12 цагийн өмнө
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ Өчигдөр
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав Өчигдөр
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр